Хүчирхийлэл үйлдэж буй бичлэгээрээ хохирогч эмэгтэйг сүрдүүлдэг байжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.22-нд нийтлэгдсэн

Хүчирхийлэл үйлдэж буй бичлэгээрээ хохирогч эмэгтэйг сүрдүүлдэг байжээ

Хүчирхийлэл үйлдэж буй бичлэгээрээ хохирогч эмэгтэйг сүрдүүлдэг байжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хороонд байрладаг нэгэн барьцаалан зээлдүүлэх газарт 33 настай эмэгтэйг хүчирхийлж, ёс бус үйлдлээ видео бичлэгт буулгасан иргэнийг цагдаагийн байгууллага илрүүлэн, шалгаж эхэлжээ. Сэжигтэн этгээд уг бичлэгээ өөрийн гар утсаараа хийсэн бөгөөд дээрх бичлэгийг олон нийтэд дэлгэнэ хэмээн сүрдүүлж, удаа дараагийн үйлдлээр хохирогчийг дарамталжээ.

Шалгалтын явцад, уг хэргийг үйлдсэн этгээд хохирогч эмэгтэйг дарамталж, өөрийн эрхшээлд байлгах оролдлого хийж байсан нь тогтоогдсон аж. Уг хэрэгт эрүүгийн хэрэг нээн, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж