МИАТ-ын зорчигчдоосоо уучлалт гуйжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.22-нд нийтлэгдсэн

МИАТ-ын зорчигчдоосоо уучлалт гуйжээ

МИАТ-ын зорчигчдоосоо уучлалт гуйжээ

БНСУ-ын Инчеон хотын олон улсын нисэх онгоцны буудлаас өчигдөр /2018.12.21/  13.20 минутад Улаанбаатар руу хөөрсөн МИАТ компанийн ОМ302 онгоц замынхаа дундаас буцаж, ослын буулт хийжээ. Тодруулбал, тус онгоц 14.15 цагт хөөрч, 15.35 цагт Инчеонд газардсан байна. Юунаас болж ослын буулт хийсэн нь одоогоор тодорхойгүй байна. Нислэгийн явцад зааланд утаа үнэртэж байсан гэх мэдээлэл байсан юм.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба залруулга гаргасан байна. Залруулгад "Нисэх үед онгоцны дугуйны хаалт дутуу хаагдсан гэрлэн дохио ассан тул буцаж буугаад сэлбэж янзалсан. Одоо 19.00 цагаас ниснэ. Утаа, угаар гараагүй. Ослын буулт хийгээгүй” гэсэн байна.

Болсон үйл явдлын талаар өнөөдөр /2018.12.22/ МИАТ компани залруулга гаргажээ. Тус залруулгад "Өчигдөр буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаар аяллын агаарын хөлгийн хяналтын самбарт check-in гэрэл ассан тул тус агаарын хөлөгт техникийн үзлэг хийхээр буцаж Инчеон ОУНБ-д газардах шаардлага гарсан.

Инженер техникийн ажилтнууд агаарын хөлгийн дугуйны хэсэгт гарсан дутагдлыг илрүүлэн шуурхай арилган нислэгт бэлэн болгосон байна.

Тус агаарын хөлөг орон нутгийн 00.43 цагт Инчеон ОУНБ-аас хөөрч Улаанбаатар хотын Чингис Хаан ОУНБ-д 04.04 цагт хэвийн газарджээ. Тус агаарын хөлгийг газардсаны дараа дахин техникийн нарийвчилсан үзлэг хийн нислэг үйлдэх боломжтой болохыг тодорхойлсон байна.

Техникийн саатлын улмаас зорчигчдын тав тухыг алдагдуулсанд зорчигч, үйлчлүүлэгч Та бүхнээс гүнээ хүлцэл өчье.

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ301 дугаар аяллын нислэг төлөвлөсөн цагтаа Чингис Хаан ОУНБ-аас хөөрсөн" гэжээ

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж