Ерөнхий боловсролын сургуулиудын хоёрдугаар ээлжийн амралт эхэлж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд сурагчдыг урт хугацаагаар амруулахаар шийдвэрлэсэн бөгөөд Улаанбаатар хотын нэгээс тавдугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн долоон долоо хоног амрах юм. Харин хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид таван долоо хоног амарна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ