NBA эргэн тойронд: Дончич Лебронтой эн зэрэгцэв

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

NBA эргэн тойронд: Дончич Лебронтой эн зэрэгцэв

NBA эргэн тойронд: Дончич Лебронтой эн зэрэгцэв

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн түүхэнд карьерынхаа ердөө 28 дахь тоглолтод 500 оноо, 150 самбар, 100 дамжуулалт өгсөн хоёр л тоглогч байдаг ажээ. Эхнийх нь мэдээж NBA-ийн супер од Леброн Жеймс бол нөгөөх нь Словения улсын легионер Лука Дончич юм. Тэрбээр дөнгөж 19 настай, 203см өндөр, 103кг жинтэй. Түүнийг мэргэжилтнүүд дүгнэхдээ, хамгаалдаг, найруулдаг, багаа удирдаж оноогоо ч авчихдаг тоглолтын агуулга болоод чанар онц төдийгүй хэдийнээ уналттай шидэлтийн мастер болжээ.

ГРИФФИН ДОРНОДЧУУДЫГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Өрнөд бүст данстай явсан Блэйк Гриффин Дорнод бүст ирээд хэдийн хоёр улирлыг үджээ. Тэрээр энэ улиралд, өрнөд бүсийн багуудын эсрэг тоглолтод 27 оноо дундажлаж, дорнод бүсийн сагсчдыг тэргүүлж байгаа байна.

Детройт Пистонс багийн одоогийн амжилтын гол хүчин зүйл нь Гриффин юм. Энэхүү өндөр  түвшний тоглолтоо улирлын турш хадгалж чадвал баг нь плей-оффт багтах боломжтой юм.

ХЬЮСТОН ГУРВАН ОНООНЫ ШИДЭЛТЭЭР РЕКОРД ТОГТООЛОО

Учраа олж эхэлсэн Хьюстон Рокетс тав дахь дараалсан ялалтаа байгуулахдаа  Портлэнд Трэйл Блэйзерс 111-104, Лос Анжелес Лэйкерс 126-111, Мемфис Гриззлийз 105-97,  Юта Жазз 102-97, Вашингтон Визардс 136-118 оноогоор тус тус хожсон төдийгүй сүүлийн тоглолтод 26 удаа гурван онооны шидэлтээр амжилттай довтолж лигийн шинэ рекордыг тогтоожээ. Тоглолтын талаар Стэфен Карри “Манайг баг бүсдээ гуравдугаар байранд бичигдэж байгаа нь жижигхэн асуудал. Дайчдын тоглогч бүр л хамгийн сайнаараа тоглохыг зорьж байгаа ч,  энэ нь тийм ч амар зүйл биш шүү дээ. Мэдээж бүсийнхээ гуравт бичигдэнэ гэдэг хангалтгүй тиймээс бид өөрсдийн ноёрхлоо эргүүлэн тогтоохыг хүсч байна” гэлээ.

                                                                                                  П.БАТ-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж