Чойбалсан хотын орон сууцны халаалтын үйл ажиллагаатай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

Чойбалсан хотын орон сууцны халаалтын үйл ажиллагаатай танилцлаа

Чойбалсан хотын орон сууцны халаалтын үйл ажиллагаатай танилцлаа

Нутгийн удирдлага, өргөдөл, гомдол, хяналт үнэлгээний Бодлогын хороонд иргэдээс ирүүлсэн санал, гомдлын мөрөөр Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын баталсан удирдамжийн дагуу Чойбалсан хотын орон сууцны халаалтын үйл ажиллагаанд 12 дугаар сарын 18-ны өдөр хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтын хүрээнд 7-р багийн 36-р байрны 04 тоот, 9-р багийн  17-р байрны 06, 07, 58 тоот, 6-р багийн  67 байрны 01, 03 тоот, Залуус хорооллын 01, 02, 03 тоотын айл, өрхүүдээр тус тус орж,  газар дээр нь нөхцөл байдалтай танилцлаа.

Тус айл өрхүүд болон гэр хорооллын “Дулаан дамжуулах төв”-д параметрийн хэмжилтүүдийг хийж үзэхэд “ДБЭХС” ТӨХК-аас өгч буй  даралт болоод температур нь хэвийн хэмжээнд ирж байгаа нь шалгалтаар тогтоогдов.

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 84 дүгээр тушаалын хавсралтад Орон сууц болон Нийтийн байрны өрөөний тасалгааны температур 18-20⁰С байна гэж заасан байдаг.

Иймд  орон сууцны айл өрхийн халаах хэрэгсэл горимын дагуу хэвийн ажиллаж, харин  барилгын хийц, /хана, цонх, хаалга/-аар дулаан алдалт маш их байгааг иргэд дор бүрнээ анхаарах нь зүйтэй.

Түүнчлэн Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан саналаар орон сууцны айл өрхүүдийн халаалт зохих түвшинд хүртэл халахгүй байгаа нь дараах хүчин зүйлүүдээс шалтгаалж байна.

Үүнд:

  1. “ДБЭХС”ТӨХК-ийн зүгээс даралт, температурын графикаа хавар, намрын шилжилтийн өдрүүдэд цаг алдалгүй барьж ажиллаагүйн улмаас дулаан алдагдсан,
  2. Айл өрхийн хаалга, цонхны нягтруулга, дулаалга муу, учраас хана, цонхоор дулааны хэм алдагдсан,
  3. Барилгын насжилт өндөр 35-аас дээш жил болж, халаах хэрэгслүүд /радиатор, пар/ бохирдож шугам хоолойд нарийсалт үүсч, олон удаа дээр дээрээс нь давхарлаж будсанаас дулаан дамжуулалт буурсан,
  4. Барилгын компаниуд мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгөөгүй зэрэг асуудлуудаас үүдэн дулааны алдагдал үүсч байна.

Цаашид халаалт, дулаантай холбоотойгоор иргэд, болон холбогдох байгууллагуудын зүгээс дараах арга  хэмжээг авч ажиллах нь зүйтэй.

  1. Дулааны шугам сүлжээ эзэмшигч “ДБЭХС”ТӨХК, “Дорнод НАА”ОНӨААТҮГ, СӨХ-ийн эзэмшлийн зааг, хоорондын хамаарал, оролцоог иргэдэд танилцуулж сурталчлах, орон байрны дулаан алдагдлын талаар мэдээлэл өгөх, эрчим хүчийг зөв зохистой ашиглах, ариг гамтай хэрэглэх талаар зөвлөмж хүргүүлэх,
  2. Сүлжээний усны температурын өсөлт, бууралтын хурдыг бодит байдалд тооцож тогтоох,
  3. Хуучин насжилт өндөр орон сууцны барилгын босоо шугам болон халаах хэрэгсэл /пар/-д хөндлөн огтлол зүсэлт хийж олон нийтэд танилцуулах,
  4. Барилгын дулааны алдагдлыг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан судалж тогтоох, улмаар Эрчим хүчний аудитын байгууллагад хандаж аудит хийлгэх,
  5. Орон сууцны дотор халаалтын системийг бүрэн шинэчлэх, тоолууржуулах, гадна фасадыг дулаалах ажлыг улс, орон нутаг, гадаад дотоодын зээл тусламжид хамруулах ажлыг судлан, шийдвэрлэх
  6. Хуучин орон сууцны барилгын дулааны шугам сүлжээг 2 дугаар хэлхээний схемд оруулж, халаалтын ялтсан бойлер тавьж, зуны улиралд шугам хоолойг угаах ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: DORNOD.GOV.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж