Мэргэжлийн боксын рингэнд тулалдаж яваа Н.Төгсцогт дэлхийн аварга цолны төлөө тулалдахаар боллоо. Тэрбээр ирэх сарын 26-д Доминкан улсын боксчин К.Марреротой тулалдах бөгөөд ялсан нь IBO холбооны 57,2 кг-ийн эзэнгүй байгаа дэлхийн аварга цол бүсийг эзэмшихээр болжээ. Энэ талаар IBO (International Boxing Organization) холбоо мэдээллээ.
Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд 10 удаа тулалдаж нэг ч ялагдаагүй юм. Түүний хувьд карьерынхаа хамгийн чухал тулааныг 2019 оны нэгдүгээр сарын 26-д Нью-Йоркийн “Barclays center”-т хийнэ.
Холбоотой мэдээ