Эрэгтэй бөхчүүд Хасавюртэд хамтарсан бэлтгэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

Эрэгтэй бөхчүүд Хасавюртэд хамтарсан бэлтгэл хийлээ

Эрэгтэй бөхчүүд Хасавюртэд хамтарсан бэлтгэл хийлээ

Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид ОХУ-ын Хасавюрт хотын бэлтгэлийн баазад Дагестаны бөхчүүдтэй 10 гаруй хоног хамтарсан бэлтгэл хийж өнөөдөр өндөрлөлөө. Манай улсаас "Цастын барс" клубийн дасгалжуулагч, спортын мастер Д.Батнямын удирдлага дор 11 тамирчин хамтарсан бэлтгэлд хамрагдсан юм. Энэ сарын эхээр Хойд Осетийн “Аланы” тэмцээнд зодоглосон гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Н.Насанбуян, М.Лхагвагэрэл, Г.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ, спортын мастер Б.Наранболд, Б.Баасанжаргал гэсэн долоон тамирчин маргааш нутагтаа ирэх бол “Цастын барс” клубийн тамирчин С.Нямдаваа, улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Э.Отгонтөгс, залуу тамирчин Ганбаатар нар шинэ оны эхэн хүртэл Дагестантай тамирчидтай хамтарсан бэлтгэлээ үргэлжлүүлнэ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж