ДЭМБ-ын техник туслалцаа, дэмжлэгийн хүрээнд ДЭМБ-ын бүсийн зөвлөх, эрүүл мэндийн үндэсний тооцооны мэргэжилтэн Фе Видагийн зөвлөснөөр эрүүл мэндийн үндэсний тооцооны ангиллыг System of health account-2011 аргачлалын дагуу 9 ангилал болгон өргөтгөж, олон улсын түвшинд хүргэлээ.
2002-2005 онд хэрэгжсэн “Эрүүл мэндийн салбарын төсвийн зарлагын удирдлагыг бэхжүүлэх” төслийн хүрээнд 1999-2002 оныг хамарсан эрүүл мэндийн зардлын тооцооллыг олон улсын аргачлалын дагуу хийсэн.
2017 онд ЭМҮТ 2003-2014 оныг хамарсан тооцоог гурван ангиллаар тооцож үр дүнг танилцуулсан.
Энэ удаа ЭМҮТ-ны 2015-2016 оныг хамарсан тооцооллыг олон улсын аргачлалын дагуу 9 ангиллаар тооцон танилцуулж байна.
МЭДЭЭЛЭЛ
Эрүүл мэндийн зардал 2003 онд 85,1 тэрбум байсан бол 2015 онд 1077.2 тэрбум болж өссөн, харин ДНБ-д эзлэх хувь 2003 онд 4.7% байсан бол 2015 онд 4.6 болж буурсан байна.
Нэг хүнд ногдох ЭМЗ 2003 онд 34.3 мянган төгрөг, 2014 онд 318.5 мянган төгрөг байсан бол 2015 онд 352.3 мянган төгрөг байна
2015 онд эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн 38%-ийг өрх, хувь хүн, 34%-ийг улсын төсөв, 18%-ийг аж ахуй нэгж, 9%-ийг хандивлагч байгууллага, 1%-ийг ангилагдаагүй бусад байгууллагууд санхүүжүүлж байна.
2015 онд эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилтийн 67%-ийг эмчлэн анагаах тусламж, үйлчилгээнд, эм, эмнэлгийн хэрэгслийн жижиглэн худалдаанд 12%-ийг, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээнд 9%, нэмэлт тусламж үйлчилгээнд 6%, эрүүл мэндийн удирдах байгууллагад 4%, бусад зардалд 2%-ийг зарцуулж байна.
ЭМЗ-ыг байгууллагаар авч үзвэл хэвтүүлэн эмчлэх эмнэлэгт 50%, амбулаторын тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагад 15%, эм, эмнэлгийн хэрэгслийн жижиглэн худалдааны байгууллагад 12%, хандивлагч байгууллага 12%, эрүүл мэндийн удирдах байгууллагад 4%, бусад 7% орчмыг тусламж үйлчилгээнд тус тус зарцуулж байна.
Нийт зардлын 72%-ийг цалинд, 26%-ийг эмнэлгийн урсгал зардалд, 2%-ийг бусад зардалд зарцуулж байна.
Эрүүл мэндийн салбарын нийт зардлын 42%-ийг халдварт бус өвчлөлд, 10%-ийг халдварт өвчлөлд, 6%-ийг нөхөн үржихүйд, 5%-ийг бэртэл гэмтэлд, бусад 37%-ийг өвчлөл ангилах боломжгүй гэдгээр зарцуулж байна.
Эх сурвалж: ЭМЯ