“Зорчигч Тээвэр Гурав” ОНӨААТҮГ болзолт уралдааны тэргүүн байрыг эзэллээ

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

“Зорчигч Тээвэр Гурав” ОНӨААТҮГ болзолт уралдааны тэргүүн байрыг эзэллээ

“Зорчигч Тээвэр Гурав” ОНӨААТҮГ болзолт уралдааны тэргүүн байрыг эзэллээ

Нийслэлийн өдрийг угтан нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий болзолт уралдааныг аравдугаар сарын 22-ны өдрөөс энэ сарын 14-ний өдрийн хооронд зохион байгууллаа.

Тус уралдааныг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хороолол хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Тээврийн газар, Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газар, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ, “Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”, “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо“ ТББ, “Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” ТББ, “Таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” ТББ, “Улаанбаатар Смарт карт” ХХК-уудын төлөөллүүд хамтран дүгнэсэн юм.

Өнөөдөр тус уралдааны дүнг танилцуулж, салбарын шилдгүүдээ шалгарууллаа. Уралдааны тэргүүн байрыг “Зорчигч Тээвэр Гурав” ОНӨААТҮГ, II байрыг “Сутайн буянт” ХХК, III байрыг “Мяралзаа” ХХК, Тусгай байрыг “Эс Энд Эй” ХХК, “Эрдэм транс” ХХК тус тус эзэлсэн юм.

Такси үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудаас “ВИП такси сервис” ХХК  Тэргүүн байр, “ТЭБЭ сервис” ХХК II байранд шалгарч бусад аж ахуй нэгж байгууллагуудаа манлайллаа.

Мөн тус дүнгийн хурлын үеэр нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр нийтийн тээврийн салбарт амжилттай ажиллаж байгаа гурван жолооч, НИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр хоёр жолооч, “Хүндэт тэмдэг”-ээр нэг жолооч, Зам, тээврийн хөгжлийн яамны “Онц тээвэрчин” цол тэмдгээр нэг жолоочийг тус тус шагнав гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж