Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллагууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллагууд тодорлоо

Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллагууд тодорлоо

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас есөн дүүргийн ГБХЗХХ-тэй хамтран тогтмол, үр дүнтэй хамтран ажиллаж, гэр бүлд чиглэсэн бүтээлч, ажил үйлчилгээ, орчныг бүрдүүлэн иргэд олон нийтийн талархлыг хүртэж чадсан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг үнэлж урамшуулан, тэдэнд улам ихийг хийж бүтээх урам зориг, эрч хүч өгөх, хүндэтгэл үзүүлэх зорилготой “Нийслэлийн хүүхэд гэр бүлд ээлтэй байгууллага” шадгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд зэрэг албаны төлөөллүүд оролцов

  1. Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүрэг: Налайх дүүрэг
  2. Хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо: Хан-Уул дүүргийн 6-р хороо
  3. Хүүхэд, гэр бүлд ээлтэй сургууль: Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль
  4. Хүүхэд, гэр бүлд ээлтэй цэцэрлэг: СХД-ийн 91 дүгээр цэцэрлэг, СБД-ийн 159 дүгээр цэцэрлэг, ЧД-ийн 9 дүгээр цэцэрлэг
  5. Хүүхэд, гэр бүлд ээлтэй ТББ: “Инжирийн мод” НҮТББ
  6. Хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлчилгээний байгууллага: Монголын Хүүхдийн урлан бүтээх төв
  7. Хүүхэд, гэр бүлд ээлтэй ресторан зоогийн газар, худалдаа үйлчилгээний байгууллага: “ЮНА ГРАНД” ХХК
  8. Хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлдвэр: “Өгөөж чихэр боов” ХХК
  9. Хүүхэд, гэр бүлд ээлтэй олон улсын байгууллага: МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн наар тус тус шалгарав.

Нийслэлийн 2018 оны “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах захирамж, удирдамж, мэдээллийг есөн дүүргийн хэмжээнд нийт 818 байгууллагад хүргүүлсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж