Туркийн элчин сайд Сэлэнгэд ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2015.03.10-нд нийтлэгдсэн

Туркийн элчин сайд Сэлэнгэд ажиллалаа

Бүгд найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мурат Карагөз Сэлэнгэ аймгийн Засаг даргын урилгаар тус аймагт айлчиллаа. Хоёр улсын эдийн засаг, соёлын салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн орон нутгийн ач холбогдолтой энэхүү уулзалтаар Алтанбулагийн чөлөөт бүс, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзжээ.

Турк улсын засгийн газраас өмнөх жилүүдэд Сэлэнгэ аймгийн зарим сумдад хөрөнгө оруулалт хийн олон талт арга хэмжээ зохион байгуулж иржээ. Ялангуяа боловсролын салбарт БНТУ-ын Засгийн газар анхаарч олон жил хамтран ажиллаж байгаа аж. Жижиг дунд үйлдвэрлэл явуулахад нэн таатай энэ аймгийн хувьд хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн чиглэлд хамтран ажиллах олон санал байгааг БНТУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад онцлон мэдээлж байсан юм. 76 сая хүн амтай Турк улсад хөгжлийн томоохон стратеги төлөвлөлт явагддаг дэлхийд жишиг болохуйц төсөл хөтөлбөр олноор хэрэгждэг аж. Цаашид худалдаа, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулах жижиг дунд үйлдвэрлэл байгуулахад хамтран ажиллах саналуудыг талархан хүлээн авч байгаагаа элчин сайд дуулгасан байна. Элчин сайд Мурат Карагөзын айлчлалын бүрэлдэхүүнд ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны зөвлөхүүд болоод Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагчид албаны бусад хүмүүс багтжээ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж