Теллерийн үйлчилгээг орлох КИОСК машин

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

Теллерийн үйлчилгээг орлох КИОСК машин

 

Иргэд банкнаас юу хүсдэг вэ? Аль болох цаг зав хэмнэсэн хурдан шуурхай үйлчилгээ, хэнд ч ойлгомжтой амар хялбар хэрэглээ, мөн итгэл даахуйц аюулгүй, найдвартай байдлыг юу юунаас илүү чухалчилдаг.  Их хотын завгүй амьдралын хэмнэлд иргэд дээрхээс цаг хэмнэсэн шуурхай үйлчилгээ буюу цахим хэрэглээг түлхүү сонгох хандлагатай байгаа. Харин дансны хуулга тодорхойлолт авах, зээлтэй зээлгүй эсэх лавлагаа, зарим нэгэн үйлчилгээнд бүртгүүлэхэд зайлшгүй банк орж теллерээс үйлчилгээ авах болдог байсан билээ. Тэгвэл одоо банк зорих шаардлагагүйгээр Киоск төхөөрөмжөөс өдрийн аль ч цагт эдгээр үйлчилгээг авах боломжтой төдийгүй тус төхөөрөмж дээрх харилцуураар банкны ажилтантай холбогдон мэдэхийг хүссэн зүйлээ лавлах боломжтой болоод байна.

Энэхүү мэдээллээ бэлтгэхийн тулд бид Монгол Улсын 21 аймагт салбартай, 2.4 сая харилцагчтай ХААН Банкийг сонголоо. Тус банк одоогоос 11 жилийн өмнө буюу 2007 онд Монгол Улсад анхны АТМ ухаалаг төхөөрөмжийг зах зээлд нэвтрүүлж байв. Ингэснээр иргэд заавал банкинд очиж, теллерээр үйлчлүүлэх шаардлагагүйгээр, өөрт хамгийн ойр байрлах АТМ машинаас бэлэн мөнгөний зарлага хийх боломжтой болсон нь тухайн үедээ яах аргагүй том дэвшил байсан билээ. Үүний дараа ХААН Банк 2014 онд жолоочийн АТМ-ыг зах зээлд нэвтрүүлж, шатахуун түгээгүүрийн газруудад байршуулсан юм.

Нийслэл хотын хүн амын төвлөрөл нэмэгдэхийн хэрээр банкаар үйлчлүүлэх иргэдийн тоо өсөж, АТМ хэмээх энэхүү төхөөрөмжөөс илүү олон үйлчилгээ авах хүсэлтэй болсон юм. Энэхүү хэрэгцээ шаардлагын үүднээс ХААН Банк 2015 онд өөртөө үйлчлэх банк буюу орлого, зарлагын аль алиныг нь хийх боломжтой АТМ-ыг Монголын зах зээлд нэвтрүүлсэн. Ингэснээр иргэд бэлэн мөнгөний зарлага гаргахаас гадна орлогоо дансандаа байршуулах,  ХААН Банкны бусад харилцагчид руу гүйлгээ хийх боломжтой болсон юм.

Банк санхүүгийн салбар алхам тутамдаа техник технологийн дэвшлийг нэвтрүүлж, иргэд үр шимийг нь эхнээс нь хүртэж байгаа билээ. Энэ салбарт нэвтэрч буй шинэ, ухаалаг технологийн дэвшилтэй монголчууд бид аль хэдийнэ хөл нийлүүлэн алхах болжээ. Бидний энэ удаа онцолж буй Киоск төхөөрөмжийг өнөөдөр Энэтхэг, Сингапур, Солонгос гээд олон улсад банкны бүх төрлийн үйлчилгээнд ашиглаж буй. Тухайлбал, банкнаас шаардагдах тодорхойлолт, зээлтэй эсэх лавлагаа, дансны хуулга, банк хоорондох гүйлгээ, Киоскоор дамжуулан цахим банкны үйлчилгээнд бүртгүүлэх зэрэг маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдгээрээ давуу талтай. Тэгвэл энэхүү Киоск Монголд аль хэдийнэ зах зээлд нэвтэрсэн гэвэл та итгэх үү. АТМ шиг харагдаж байгаа ч энэ ухаалаг төхөөрөмж өнөөдөр та бидэнд дансны хуулга, тодорхойлолт, цахим банкинд бүртгүүлэх, төлбөр тооцоо хийх болон өндөр дүнтэй мөнгөн гүйлгээ хийх боломжийг олгож байна.

Өдгөө ХААН Банк цамхагийн 1-р давхарт хоёр киоск суурилуулан туршилтаар ажиллуулж буй бөгөөд тун удахгүй орон даяар байршуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Арваннэгдүгээр сарын 23-нд ашиглалтад оруулснаас хойш тус төхөөрөмжөөр давхардсан тоогоор 8000 орчим хүн үйлчлүүлжээ. Киоск төхөөрөмжөөс иргэн та банкны бүхий л төрлийн үйлчилгээг цаг алдалгүй, хурдан шуурхай авах боломжтой болжээ.

КИОСК  нь бусдаас ялгаатай нь видео дуудлага хийж, оператортой холбогдож, заавар зөвлөгөө авч болохоос гадна банкны үйлчилгээний талаар санал хүсэлтээ өгөх боломжтой ажээ.

Урьдчилсан байдлаар банкны салбараар үйлчлүүлж буй арван хүн тутмын нэг нь энэхүү төхөөрөмжөөр үйлчлүүлэх хэрэгцээ шаардлага бий гэсэн судалгаа гарчээ. Цаашид үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид тулгуурлан тогтмол хөгжүүлэлт хийгдсэнээр энэ тоо улам нэмэгдэх биз ээ.

ХАРИЛЦАГЧИЙН СЭТГЭГДЭЛ

ХААН банкны харилцагч: Ашиглахад хялбар юм байна. Банкны үйлчилгээг хөнгөвчилсөн, шуурхай үйлчилгээ санал болгож байгаад баяртай байна.

ХААН банкны харилцагч: Би дөнгөж сая банк хоорондын гүйлгээ хийж, дансны мэдээллээ авлаа. Маш богино хугацаанд ийм хурдан амжуулна гэж бодсонгүй. Их амар болжээ.

Энэ ондоо багтаагаад 3, 4-р хороолол, 19-р хороолол, мөн хуучнаар Ард кино театрын дэргэд байрлах ХААН Банкны салбаруудад нийтдээ 10  Киоск машин суурилуулах юм байна. Харин ирэх 2019 онд Монгол орны өнцөг булан бүрт амьдарч буй иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс 100 ширхэг Киоск төхөөрөмжийг Улаанбаатар хот болон орон нутгийн бусад салбаруудад байршуулах гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж