Улаанбаатар хотын хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж мах бэлтгэлийн компаниуд өнгөрсөн онд нийтдээ 14,544,6 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тухайлбал, “Баатрууд тэнгэр” ХХК 3,212,7 тн, “Мах импекс” ХК 3,112,1 тн, “Мах маркет”ХХК 3,006,5 тн, “Эй Эн Ди Эм” ХХК 3,035 тн, Дархан хотод “Дархан мийт фүүд” ХХК 1081,4 тн, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1096,9 тонн мах нөөцлөөд буй. Гэвч эдийн засгийн хүндрэлээс үүдэн нөөцийн мах бэлтгэлийн компаниудын урамшуулалд олгох үлдэгдэл 4,5 тэрбум төгрөг өнөөг хүртэл шийдэгдэхгүй удаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор тус яамныхан Сангийн яаманд асуудлыг тавьсан байна. Сангийн яам энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж эхэлжээ.
Г.НАРАН