М.Хиршер улирлын 5 дахь түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

М.Хиршер улирлын 5 дахь түрүүгээ хүртлээ

М.Хиршер улирлын 5 дахь түрүүгээ хүртлээ

Уулын цанын дэлхийн цомын эрэгтэйчүүдийн энэ улирлын VIII гараа Австрийн Зальбах-Хинтерглемм дахь цанын баазад слалом буюу их туг сүлжих төрлөөр өрсөлдлөө. Уг төрөлд 81 тамирчин оролцсон ч хоёр дахь гүйцэтгэлд 27 тамирчин орсон юм. Ингээд тэмцээний ялагчаар олимпийн хошой, дэлхийн зургаан удаагийн аварга Австрийн М.Хиршер нийт нэг мин 54.98 сек-н амжилтаар ялагч болжээ.

М.Хиршер бол слалом болон жиант слалом төрөлд хамгийн өндөр амжилт үзүүлдэг бөгөөд дэлхийн цомд нийлбэр дүнгээр дээрх хоёр төрөлдөө тус бүр таван удаа ялагч болсон байдаг. Үүнийгээ ч батлан харуулж энэ улиралд таван гараанд түрүүлэхдээ слалом болон жиант слалом төрөлд тус бүр хоёр түрүүлж, параллел жиант слалом төрөлд нэг түрүүлээд байна.

Австрид М.Хишрер өөрийн үндсэн төрөлдөө түрүүлсэн бол түүнтэй хамт шагналын тавцан дээр Швейцарын Л.Майер болон Норвегийн Х.Кристофферсен нар гарчээ. Швейцарын Л.Майерын хувьд сүүлийн хоёр уралдаанд хоёуланд нь дэд байранд орж карьерынхаа анхны шагналын тавцан дээр гараад байна. Дэлхийн цомын ээлжит гараа өнөөдөр эмэгтэйчүүд Францад жиант слалом болон слалом төрөлд өрсөлдөх бол маргааш Италид эрэгтэйчүүд слалом төрөлд өрсөлдөнө.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж