Нэрэмжит тэмцээний бага насны аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

Нэрэмжит тэмцээний бага насны аваргууд тодорлоо

Нэрэмжит тэмцээний бага насны аваргууд тодорлоо

Монголын жүдо академийн нэрэмжит жүдо бөхийн өсвөрийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээний бага насны ангиллын дүнгээ гаргаж аваргуудаа тодрууллаа.

ОХИДЫН ТӨРӨЛД:

  • -32кг Ж.Анударь
  • -36кг А.Ариунзаяа
  • -40кг Э.Буян-Өлзий
  • -44кг У.Бажинхүү
  • -48кг Ц.Энхжин
  • +48кг Д.Өлзий-Орших

  ХӨВГҮҮДИЙН ТӨРӨЛД:

  •  -24кг Б.Бадар-Ууган
  • -27кг  Б.Цолмон-Од
  •  -30кг  О.Хүслэн
  •  -34кг  Г.Доржсүрэн
  •  -38кг  Э.Дашжамц
  •  -42кг  Б.Шинэтулга
  •  -46кг  Э.Тэлмэн
  • -50кг  Л.Мөнхдалай
  •  +50кг  Б.Гүнчин-Иш  нар жин тус бүрд тэргүүлж, алтан медалиар энгэрээ мялааж их спортын гараагаа эхэллээ.

Өнөөдрийн байдлаар “Жүдо академи”-н тамирчид багийн дүнгээр тэргүүлж байна. Мөн тэмцээнээс медаль хүртсэн багачуудын ихэнх нь орон нутгийн хүүхдүүд бөгөөд тэд хэлэхдээ, жүдо бөх нь яллаа гэж онгирохгүй, ялагдсан ч өрсөлдөгчөө хүндэлдэг нь маш гоё санагдсан төдийгүй олимп, дэлхийн аварга Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нарын барилдааны үзсэнээр жүдогоор хичээллэх болсон гэж сэтгэгдлээ хуваалцаж байлаа.

Дашрамд сонирхуулахад, Жүдо нь анх шүүгчгүйгээр эцсээ хүртэл тулалддаг бие хамгаалах урлаг байсан бол, 1882 онд Каноо Жигорооги гэх эрхэм хүнийг хүмүүжүүлж, төлөвшүүлдэг спортын төрөл болгон хөгжүүлсэн түүхтэй.

                                                                                               П.БАТ-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж