2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 79,040,216 төгрөгийн үнийн дүн бүхий 294,330 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мандал Даатгал" ХК (MNDL+2.91%) болон "Жинст Увс" ХК (JIV+2.63%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт" ХК (MBW -12.43%) болон "Дархан Нэхий" ХК (NEH -2.56%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "TOP 20" индекс 0.03 хувиар буурч 20340.13 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2,405,706,377,680.67 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ