Канадын Yukon мужид байрладаг Takhini Hot Springs хэмээх халуун рашааны газар жил болгоны хоёрдугаар сард "Үсээ хөлдөөх тэмцээн" болдог байна.
Тэмцээнд оролцох шаардлага маш өвөрмөц юм. Тэмцээнд оролцогчид халуун рашааны усанд үсээ дүрсний дараа уснаас толгойгоо гаргаж үсээ хөлдөөн янз бүрийн хэлбэр дүрсийг гаргадаг байна. Энэ үед гадаа 36-42 градус хүйтэн байдаг нь үсийг шууд хөлдөхөд хүргэдэг.
Тэмцээнд оролцогсод үсээ хамгийн гоёмсог хэв загвар гаргаж хөлдөөснөө гэрэл зургаар баталгаажуулан тэмцээний албан ёсны фэйсбүүкт тавьдаг байна. Сарын сүүлээр шүүгчид тэмцээний ялагчийг зарладаг ба энэ удаагийн тэмцээний ялагчаар Milena Georgeault, Maxime Gouyou Beauchamps болон Fanny Caritte нар шалгарч 150 ам долларын шагнал хүртжээ.