Монгол банкны талаар нээлттэй хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2015.03.10-нд нийтлэгдсэн

Монгол банкны талаар нээлттэй хэлэлцэнэ

МАН-ын Шинэчлэлийн хорооноос "Монгол банк ба эдийн засгийн хямрал" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 12-ны өдөр буюу пүрэв гаргийн 12 цагт МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулахаар болжээ. 2012 оны дараа байгуулагдсан Шинэчлэлийн гэх Засгийн газрын буруу бодлого, алдаатай үйл ажиллагаанаас болж улсын эдийн засгийг хямраасан, иргэдийн амжиргааг доройтуулсан гэж Шинэчлэлийн хороо үзэж буй юм байна. Тус хорооныхон нэр бүхий хүмүүсийг Эдийн засгийн алуурчнаар нэрлэээд амжсан бөгөөд тэдэнд хариуцлага тооцуулах, УИХ-ын гишүүдийг эргүүлэн татуулах, Монгол банкны ерөнхийлөгчийг огцруулах зэрэг санаачлагыг гаргаад байгаа юм. Эдийн засгийг хямраахад төгрөгийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж Монгол банкны ерөнхийлөгчийг огцруулах санаачлагынхаа ээлжит ажил болгож “Монгол банк ба эдийн засгийн хямрал” хэлэлцүүлгийг зохион байгуулна гэж Шинэчлэлийн хорооноос мэдээлэв.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж