“Nissan Motors”-ын захирал асан Карлос Госныг дахин баривчлав

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

“Nissan Motors”-ын захирал асан Карлос Госныг дахин баривчлав

“Nissan Motors”-ын захирал асан Карлос Госныг дахин баривчлав

Токиогийн Прокурорын газрын Мөрдөн байцаах тусгай албанаас арванхоёрдугаар сарын 21-ний Баасан гаригт “Ниссан Моторс”-ын захирал асан Карлос Госныг компанийн мөнгөнөөс 16.6 сая ам.доллар (1.85 сая иен) шамшигдуулан, хувьдаа ашигласан хэрэгт буруутган дахин баривчилсан байна. Тэрбээр батлан даалтаар суллагдах боломжтой ажээ. Госн доод тал нь 10 хоног Токиогийн шоронд саатуулагдан шалгагдах бөгөөд өмгөөлөгч нь түүнд холбогдох хэргийн талаар ямар нэгэн тайлбар хийхээс татгалзжээ.

Нэг өдрийн өмнө Токиогийн шүүх Госны хоригдох хугацааг сунгахыг хүссэн прокурорын хүсэлтэд татгалзсан хариу өгч, барьцаагаар суллах боломж олгосон байна. Суллагдсаныхаа дараа тэрээр нэр төрөө сэргээлгэх талаар хэвлэлийн хурал хийлгэхээ мэдэгджээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Госн болон түүний орлогч Грег Келли нарыг компанийн мөнгийг хувийн зорилгоор ашигласан хэрэгт буруутган баривчилсан нь шуугиан тарьсан билээ.

"Hindustan Times"-т мэдээлснээр, эдүгээ 64 настай Карлос Госн нь анх “Ренолт-Ниссан-Мицубуши моторс” хэмээх холбоо байгуулж, амжилттай ажиллуулж ирсэн. Бразилд төрсөн, Ливан гаралтай, Франц улсын иргэн Госн нь Францын Мичелин /Michelin/ компаниас ажлын гараараа эхэлжээ. “Ренолт” компани 1999 онд “Ниссан”-ы хяналтын хувьцааг эзэмших болсны дараахан буюу 2001 оноос Госн тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож, өнгөрсөн оныг хүртэл ажилласан байна. Тэрбээр 2017 онд “Ренолт” компаниас 7.4 сая евро, мөн онд буюу “Ниссан” компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан сүүлийн жилдээ тус компаниас 9.2 сая еврогийн цалин тус тус авчээ.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж