Улсын дээд шүүхээс өнөөдөр /2018.12.21/ хуралдаж, улс төрийн гурван намыг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, хоёр намыг нь бүртгэжээ. Тодруулбал, Их Эв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай З.Бат-Отгон нараас ирүүлсэн байна. Мөн Ард түмний олонхын засаглал нам (АТОЗН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ц.Нарангэрэл нарын хүсэлтийг ирүүлснийг хэлэлцэж, бүртгэсэн байна. Ингэснээр Их Эв болон Ард түмний олонхийн засаглал нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болж байгаа. Дээрх хоёр намыг бүртгэснээр Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулж буй 30 намтай болж байгаа аж.
Харин Монголын Төв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Эрдэнэбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцэж, бүртгэхээс татгалзсан юм. Учир нь бүртгүүлэх хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ