ХАА-н мэргэжилтнүүдийг Беларусь улсад сургана

Хуучирсан мэдээ: 2015.03.10-нд нийтлэгдсэн

ХАА-н мэргэжилтнүүдийг Беларусь улсад сургана

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд С.Чепурной-г өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайд Р.Бурмаа хоёр орны хөдөө аж ахуйн яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах байнгын механизм бий болгох, үр үржүүлэх салбарт хамтран ажиллах санал тавив.

Харин Беларусийн элчин сайд С.Чепурной газар тариалангийн тоног төхөөрөмж нийлүүлэх, мах, сүү бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлдвэр барих зэрэгт хамтран ажиллах саналаа илэрхийллээ. Түүнчлэн тэрээр Беларусийн “Арид Грөү” ХХК Монголд био бордоо нийлүүлэх сонирхолтой байгааг ч хэлсэн юм. Ингээд хоёр тал хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, оюутнуудыг харилцан болон давтан сургахад хамтран ажиллахаар тохиролцлоо.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж