Монгол хүүхэд заасан мэх, техникийг хурдан сурч байна | News.MN

Монгол хүүхэд заасан мэх, техникийг хурдан сурч байна

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

Монгол хүүхэд заасан мэх, техникийг хурдан сурч байна

Монгол хүүхэд заасан мэх, техникийг хурдан сурч байна

“Монголын жүдо академи”-д томилолтоор ирэн ажиллаж байгаа Япон улсын жүдо бөхийн багш, дасгалжуулагч Онодэра Гентэй цөөн хором ярилцлаа.


-Та Монгол оронд ирээд хэр удаж байна. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Монголд ирээд хоёр долоо хонож байна. Улаанбаатар хотод агаарын бохирдол маш их, амьсгалахад хүнд ч хүн ард нь их сайхан сэтгэлтэй найрсаг, зочломтгой байгаа нь  таатай сэтгэгдэл төрүүлж байна. “Жайка” олон улсын байгууллагын шугамаар “Монголын жүдо академи”-д хоёр жилийн хугацаатай ажиллахаар ирсэн.

-Жүдо барилдааны өлгий Япон орны мэргэжилтэн багшийн хувьд монгол хүүхдүүдтэй ажиллахад танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Би жүдо бөхийн төрлөөр дөрөв дэх жилдээ багшилж байна. Монгол хүүхдүүд заасан зүйлийг маш хурдан хүлээж авч буй нь урамтай санагдлаа.

-Та багагүй хугацаанд багшилжээ, тиймээс япон хүүхэд,  монгол хүүхэд хоёрын ялгааг хэрхэн ажиглаж байна вэ?

-Энэ талаар би нэлээд ажиглалаа. Шулуухан хэлэхэд Япон хүүхдүүдтэй харьцуулахад, монгол хүүхэд заасан мэх, барилдааны арга техникийг маш хурдан сурч буй нь гайхалтай санагдлаа. Тиймээс шинэ шавь нар маань заасан зүйлийг илүү сайн сурч, бэлтгэлээ уйгагүй хийвэл тив, дэлхийд өндөр амжилт үзүүлэхэд ойрхон болов уу. Ер нь танай орны жүдочдыг ажиглахад нурууны гол ясны бяр онцгой сайн, энэ нь амжилт үзүүлэхэд чухал давуу тал болдог юм шиг санагдсан.

-Таны цаашдын ажилд амжилт хүсье

                                                                                               П.БАТ-ЭРДЭНЭ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-21 37.123.160.214

manai buhchuud hul meh medehgui enger zaamtai n notsoldoj bgaad kaput boldog

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж