Солонгосын хойг цөмийн зэвсэггүй болох нь АНУ-аас шалтгаална

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

Солонгосын хойг цөмийн зэвсэггүй болох нь АНУ-аас шалтгаална

Солонгосын хойг цөмийн зэвсэггүй болох нь АНУ-аас шалтгаална

Хойд Солонгосын төрийн мэдлийн “Солонгосын төв мэдээллийн агентлаг”-аас өчигдөр /2018.12.20/ гаргасан мэдээлэлд солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудалд АНУ ч бас хамтран ажиллах хэрэгтэй буюу АНУ Хойд Солонгос руу чиглэсэн цөмийн аюул заналаа үгүй хийх шаардлагатай байгаа тухай дурдсан байна.

“Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход тулгамдаж буй хамгийн гол асуудал нь Өмнөд Солонгос улс дахь АНУ-ын цэргийн баазууд болон тус улс АНУ-ын цөмийн шүхэр дор нуугдаж байгаа явдал юм. Солонгосын хойг гэдэгт Хойд Солонгосоос гадна АНУ-ын цэргийн баазууд болон цөмийн зэвсэг байрлаж буй Өмнөд Солонгосын газар нутаг ч бас хамаардаг” хэмээн Хойд Солонгосын мэдээлэлд дурдсан байна.

 

Өнгөрсөн зургадугаар сард болсон АНУ, Хойд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар АНУ хориг арга хэмжээгээ сулруулсны хариуд солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар санал нэгдсэн ч үүнийг хэрхэн хэрэгжүүлэх аргын тухайд ялгаатай байр суурийг баримталж байгаа юм. Дээд хэмжээний уулзалтаас хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн ч харилцан тохиролцсон асуудлаар ямар нэгэн шийдтэй ажлыг хэрэгжүүлээгүйн дээр харин ч хоёр улс бие биеэ шүүмжлэх нь ихэсчээ.

Хойд Солонгосын зүгээс тавьж буй гол асуудал нь “АНУ эхлээд тус улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүдээ багасгаж, эдийн засгийн таатай нөхцөл бололцоог бий болгосны дараа цөмийн зэвсгээс ангижруулах ажлыг эхлүүлэх” юм. Мөн Хойд Солонгосын гаргах хүчин чармайлтын хариуд АНУ Өмнөд Солонгос дахь цөмийн зэвсэг болон цэргийн баазуудаа үгүй хийснээр солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудал гурван улсын хамтын ажиллагааны үр дүнд бий болно хэмээн Хойд Солонгос үзэж байна.

АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг хийх тухай асуудал одоогоор яригдаж байна.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж