125 сувилагчийг ажилтай болгожээ

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

125 сувилагчийг ажилтай болгожээ

125 сувилагчийг ажилтай болгожээ

Монгол Улсад 10 гаруй мянган эмч, 11 мянган сувилагч бий. Энэ нь нэг эмчид нэг сувилагч ногдож байгаа юм. Гэтэл олон улсад нэг эмчид гурав болон түүнээс дээш сувилагч ногддог.

Монголын эрүүл мэндийн салбар энэ байдлыг таван жилийн хугацаанд 1:2 буюу нэг эмчид хоёр сувилагч ногддог болгохоор ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд гурван томоохон ажил эхлүүлээд байгаагийн нэг нь “Сувилагчдын мэдлэг, чадварыг бататгах”, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалт юм. Эдгээр сургалтад одоогоор 205 сувилагч хамрагдаад байна. Эдгээр сувилагчийн 60 хувь нь буюу 125 сувилагчийг ажлын байраар хангажээ.

Өөрөөр хэлбэл, сувилагчийн дипломтой ч мэргэжлээрээ ажиллах зөвшөөрөл буюу лицензийн шалгалтаа өгөөгүй байсан сувилагчдад сургалт зохион байгуулж 125 сувилагчийг ажлын байранд зуучилсан байна. Монгол Улсад 12 их, дээд сургууль эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэдэг ч ихэнх суралцагчид сувилагч болохоос илүү их эмч болохыг зорьдог ажээ. Дараагийн сургалт энэ сарын 25-28-нд болох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж