1,7 их наядын 42 хувийг халдварт бус өвчлөлд зарцуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

1,7 их наядын 42 хувийг халдварт бус өвчлөлд зарцуулж байна

1,7 их наядын 42 хувийг халдварт бус өвчлөлд зарцуулж байна

Эрүүл мэндийн салбарын нийт зардлыг өвчний ангиллаар олон улсын аргачлалын дагуу тооцоолсон судалгааг өнөөдөр /2018.12.21/ танилцууллаа.

Уг тооцооллыг гаргаснаар салбарын нийт зардал хэрхэн хуваарилагдаж байгааг харах боломжтой юм. Тооцооллын чухал хэсгээс онцолъё.

  • Эрүүл мэндийн яамны зардал 2003 онд 85.1 тэрбум төгрөг байсан бол 2015 онд нэг их наяд 77 тэрбум төгрөг болжээ. Энэ нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 4.6 хувийг эзэлж байгаа юм.
  • Түүнчлэн жилд нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал 2014 онд 318.5 мянган төгрөг байсан бол 2015 онд 352 мянган төгрөг болжээ.
  • Эрүүл мэндийн санхүүжилтийн 38 хувийг өрх, хувь хүн, 34 хувийг улсын төсөв, 19 хувийг аж ахуйн нэгж, есөн хувийг хандивлагч байгууллага бүрдүүлж байна.
  • Мөн эрүүл мэндийн санхүүжилтийн 67 хувийг эмчлэх, анагаах тусламж үйлчилгээнд, эм, эмнэлгийн хэрэгслийн жижиглэн худалдаанд 12 хувийг, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээнд есөн хувийг, нэмэлт тусламж үйлчилгээнд зургаан хувийг, эрүүл мэндийн удирдах байгууллагад дөрвөн хувийг зарцуулж байна.
  • Түүнчлэн эрүүл мэндийн нийт зардлын 72 хувийг цалинд, 26 хувийг эмнэлгийн урсгал зардал, хоёр хувийг бусад зардалд зарцуулдаг ажээ.
  • Онцлоход эрүүл мэндийн салбарын нийт зардлын 42 хувийг халдварт бус өвчлөлд, 10 хувийг халдварт өвчлөлд, зургаан хувийг нөхөн үржихүйд, таван хувийг бэртэл гэмтэлд зарцуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж