“Korean air”-ийн онгоцны үйлчлэгчид 18 мянган ам.долларын нөхөн төлбөр олгожээ

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

“Korean air”-ийн онгоцны үйлчлэгчид 18 мянган ам.долларын нөхөн төлбөр олгожээ

“Korean air”-ийн онгоцны үйлчлэгчид 18 мянган ам.долларын нөхөн төлбөр олгожээ

“Korean air”-ийн нэгэн онгоцны үйлчлэгч онгоцонд нь нисч явсан компанийн гүйцэтгэх захиралдаа самар өгөхдөө шаазан аяганд бус ууттай нь өгснөөс болж загнуулан, доромжлуулсан бөгөөд ажлаасаа гарсныхаа дараа түүний эсрэг зарга үүсгэснээр 18 мянган ам.долларын нөхөн төлбөр авчээ.

Чо Юн А

Тус хэрэг 2014 онд гарч байсан бөгөөд тус онгоцны үйлчлэгч ялихгүй хэргээс болж гүйцэтгэх захирал Чо Юн Ад элдвээр хараалгуулан загнуулж, өвдөг дээрээ сөхрөн уучлалт гуйсныхаа дараа ажлаасаа халагдсан байна. Гэвч тэрбээр бууж өгсөнгүй, 2014 оноос хойш хууль, шүүхээр идэвхтэй явсны эцэст “ажлын байран дээрээ бие, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн” хэмээн “Korean air” компанийн эсрэг зарга үүсгэсэн аж. Харин Сөүлийн шүүхээс Лхагва гаригт /2018.12.19/ түүнд 20 сая вон буюу 18 мянган ам.долларын нөхөн төлбөрийг олгосон байна.

“Самрын хэрэг”-ээс болж ёс бус аашилсан хүн нь  “Korean air”-ийн ерөнхий захирал Чо Ян У-ийн том охин, түүний өв залгамжлагч нь байв. Тус хэргээс гадна Чо Юн А нь ажилчдаа дарамталсан, нисэхийн аюулгүй байдлыг зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгагдаж, 2015 онд таван сар хорих ялаар шийтгүүлж байжээ.

Мөн Чо Ян У захирлын бага охин Эмили Чо ч бас бизнес уулзалтын үеэр нэгэн ажилчныхаа нүүр рүү нь ус цацсан хэргээр албан ёсоор уучлалт гуйж байжээ. Чон Ян У захирлын охид нь хоёулаа эдгээр хэргийн дараа олон нийтийн шүүмжлэлд өртсөний улмаас ажлаа хүлээлгэн өгсөн байдаг.

"Korean Air"-ийн захирал, түүний гэргий, хүү, хоёр охины хамт

“Korean air”, “Самсунг”, “Хюндай” зэрэг Өмнөд Солонгосын томоохон бизнесийн компаниуд нь бүгд “чэбол” хэмээн нэрлэгддэг бизнесийн элит гэр бүлүүдийн захиргаанд байдаг аж. Тэдгээр гэр бүлүүдийн гаргаж буй хэрээс хэтэрсэн их ааш болон авлига, хээл хахуулийн хэргүүдийг олон нийт ихэд шүүмжилдэг байна.

Эх сурвалж: Nypost.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж