Хамгийн эрүүл 20 смүүтины жор

Хуучирсан мэдээ: 2015.03.10-нд нийтлэгдсэн

Хамгийн эрүүл 20 смүүтины жор

Өглөөний цайндаа, хүүхдүүддээ, эсвэл жингээ хасах зорилгоор эдгээр смүүтиг гэртээ хийгээд үзээрэй. Хийхэд маш хялбар бөгөөд хамгийн эрүүл смүүтины жоруудыг хүргэж байна.

1. Гадил, цагаан гааны смүүти

Хоолны шингэцийг сайжруулах, шар хөөрөх, өтгөн хатах болон бусад гэдэс, ходоодны асуудалтай үед цагаан гаа маш сайн нөлөөтэй билээ.
• 1 ширхэг хэрчсэн гадил, ¾ аяга тараг, 1 хоолны халбага зөгийн бал, ½ цайны халбага шинэхэн үрсэн цагаан гаа

2. Жүржийн смүүти

Халуун өдөр юмуу, дасгал хийсний дараа уувал биеийг сэрүүцүүлж, эрч хүч өгнө.
• 1 хальсалсанжүрж, ¼ аяга тослог багатай тараг, 2 хоолны халбага хөлдөөсөн жүржийн шүүсний баяжмал, ¼ цайны халбага ванилын сахар, 4 ш мөс

3. Ногоон цай,нэрс, гадилтай смүүти

Антиоксидантаар баялаг ногоон цай уг смүүтиг супер эрүүл болгоно.
• 3 хоолны халбага ус, 1 ш ногоон цайны пакет, 2 цайны халбага зөгийн бал, 1 ½ аяга хөлдөөсөн нэрс, ½ гадил, ¾ аяга шар буурцагны сүү
• Эхлээд усаа буцалгаад ногоон цайгаа дүрж 3 минут идээшүүлнэ. Дараа нь цайндаа зөгийн балаа хийж хутгана. Цайнаас бусад орцоо хийж блендердээд дараа нь зөгийн балтай ногоон цайгаа нэмж хийж блендердэнэ.

үргэлжлэл: www.emegteichuud.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж