Боолт хязгаартай чангалах багажны лаборатортой болов

Хуучирсан мэдээ: 2015.03.10-нд нийтлэгдсэн

Боолт хязгаартай чангалах багажны лаборатортой болов

 
Багаж, техник хэрэгсэл нийлүүлэлтийн “ChPM” компани Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Механикийн тэнхимд боолт хязгаартай чангалах багажны иж бүрдэл бэлэглэлээ. Бүх техник, тоног төхөөрөмжийн боолтыг зохих хязгаартай чангалах ёстой бөгөөд энэ төрлийн багаж хэрэгсэл байхгүйгээс оюутнууд дадлага хийх боломжгүй байжээ.
 
Харин одоо бэлтгэгдэж буй боловсон хүчний чадвар нэмэгдэх, техниктэй харьцах арга барил сайжрахаас гадна Технологийн сургуулийн техник засварын хичээлийн хамрах хүрээ, үр өгөөж нэмэгдэх, үйлдвэрлэлийн ажлыг технологийн горимоор гүйцэтгэх боломж бүрдэв. Хоёр жилийн өмнөөс манай үйлдвэртэй хамтран ажиллаж буй “ChPM” компанийнхан энэ үеэр сургалт, танилцуулгын зориулалттай багажны явуулын лабораторыг багш, оюутнуудад сонирхуулсан юм.
 
Эх сурвалж: http://erdenetinfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж