Үзэсгэлэнт Дулмагийн үнэнч хайрт

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэнт Дулмагийн үнэнч хайрт

“Авьяаслаг монголчууд" шоу нэвтрүүлгийн гуравдугаар улирлын шалгаруулалтад тун амжилттай оролцож, дэд байрт шалгарсан ОХУ-ын Буриад улсын циркийн жүжигчин Дулма Пунцукова, Павел Истомин нар хэдийнээ монголчуудын сайн танил болжээ. Монгол үзэгчдийн хүндлэл, хайрыг хүлээсэн Дулма, Паша нарыг олон дэмжигчид төдийгүй шоуны шүүгч нар хүртэл шинэ цувралын ялагч болно хэмээн үзэж байсан юм.

Тэд хоёул Буриадын циркт ажилладаг бөгөөд  Дулмаг шоунд оролцохоор Монголд ирэхэд нь найз залуу, гэр бүлийнхэн нь хамт ирж, дэмжсэн байна. Түүний найз залууг Алексей Боровицкий гэдэг бөгөөд  чөлөөт бөхөөр хичээллэдэг  гэнэ. Алексей Боровицкий нь энэ онд болсон Оросын оюутны аварга шалгаруулах тэмцээний 65 кг-ын жинд түрүүлсэн, Буриадын шилдэг тамирчдын нэг аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж