АНУ-ын Батлан хамгаалахын сайд тоглоомоос гарлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

АНУ-ын Батлан хамгаалахын сайд тоглоомоос гарлаа

АНУ-ын Батлан хамгаалахын сайд тоглоомоос гарлаа

Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хоёр жилийн турш хашсан генерал Жеймс Маттис ирэх оны хоёрдугаар сард ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирид “ялалт” байгуулснаа зарлан, бүх цэргээ буцаан татах шийдвэрийг гаргаад байгаа билээ. Харин түүний энэхүү шийдвэрийг эсэргүүцэх олон хүн байсны нэг нь Батлан хамгаалахын сайд Жэймс Маттис байсан юм. Д.Трамп Сириэс цэргээ татах шийдвэрийг өнгөрсөн Лхагва гаригт /2018.12.19/ гаргасан бол өчигдөр Жэймс Маттис халагдах өргөдөл болох захидлыг Д.Трампад хаяглан бичиж, ажлаа өгөхөө мэдэгдсэн байна.

“АНУ-ын хүч чадлын гол цөм нь бидний холбоотон болон түншүүдтэйгээ харилцах өвөрмөц бөгөөд цогц харилцааны систем гэдэгт би итгэдэг. АНУ эрх чөлөөг эрхэмлэдэг дэлхийн улс орнуудад хэрэгтэй боловч бид өөрсдийнхөө ашиг сонирхлыг ч хамгаалж чадахгүй, холбоотнууддаа хүндэтгэлтэй хандахгүй, үүргээ ч баттай гүйцэлдүүлж чадахгүй байна” хэмээн Жэймс Маттис бичжээ.

Д.Трамп Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж эхэлснээсээ хойш Их Британи, Франц, Герман, Канад зэрэг НАТО-ийн гишүүн орнуудтай болон Хятад, ОХУ-тай таагүй, ёс зүйгүй байдлаар харилцсан нэлээдгүй олон тохиолдол гаргасан билээ.

“Стратегийн ашиг сонирхол нь АНУ-тай нийцэхгүй байгаа орнуудтай бид шулуухан, шийдэмгий харилцааг баримтлах ёстой. Мөн ОХУ, Хятад улсууд хориг тавих эрхээ зөвхөн өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө, АНУ-ын эсрэг ашиглаж байгаа нь ойлгомжтой байна” хэмээн бичсэн Батлан хамгаалахын сайд Жэймс Маттис нь Д.Трампын батлан хамгаалахын салбар дахь туршлагагүй байдлыг нь шүүмжилдэг байв.

“Түүнийг ажиллах хугацаанд манай улсын Батлан хамгаалахын салбарт, тэр дундаа зэвсэглэлийн асуудал болон цэргийн холбоотнуудтайгаа харилцаагаа сайжруулахад их дэвшил гарсан. Тэрбээр үүргээ нэр төртэй, чадварлагаар гүйцэтгэж чадлаа. Маттисын халааг авах хүнийг удахгүй томилох болно” хэмээн Д.Трамп Твиттертээ жиргэжээ.

Эх сурвалж: nypost.com

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж