Алга болсон хүүг эсэн мэнд олжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

Алга болсон хүүг эсэн мэнд олжээ

Баян-Өлгийаймгийн Бугат сумын Улаан толгой багийн Цагаан толгой гэх газар өчигдөр /2018.12.20/ цас их орж, салхи 10-15 м/с хүрч цасаар шуурчээ. Цасан шуурганы улмаас тус сумын харьяат иргэн Е-гийн хүү Ж 16 настай хүү  нь өдрийн 16:00 цагийн орчимд мориор мал хариулж яваад сураггүй болсон байна.

Хүүг алга болсныг мэдсэн гэр бүлийнхэн нь аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 19.30 цагт дуудлага өгсөн бөгөөд нийт 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр 23.50 цагт  хүүг эрэн хайх ажиллагааг  эхлүүлжээ. Хүүг цаг гаруй  хайсны эцэст  шөнийн 02.00 цагт тус багийн Зөөлөн гэдэг газраас эсэн мэнд олсон байна. Хүүгийн алга болсон Цагаан толгой гэх газар нь сумын төвөөс хойд зүгт 33 км-т байдаг аж.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж