МАН-ын бас нэгэн алиалал

Хуучирсан мэдээ: 2015.03.10-нд нийтлэгдсэн

МАН-ын бас нэгэн алиалал

Монгол Ардын намаас өнөөдөр Засгийн газар, Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газруудын хэрхэн хууль зөрчиж байгаа талаар илчилнэ гэж мэдэгдэж, хэвлэлийн хурал товлосон ч хурал тодорхойгүй шалтгаанаар цуцлагдлаа. Хурал эхлэхээс хэдхэн минутын өмнө тодорхойгүй шалтгаанаар хурлыг гурав хоног/03.13/ хойшлуулж байгаагаа зохион байгуулагчид мэдэгдэв. Хэвлэлийн хуралд ирсэн сэтгүүчид  “Баримт нотолгоотой, бичлэгтэй гэсэн атлаа ийнхүү хурлыг цуцалсан нь цаанаа ямар нэгэн тохироо, наймаа явагдсан байх” гэлцэж байсан юм. Засгийн газар, Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газруудын хэрхэн хууль зөрчсөнийг эсвэл худал гүтгэсэн эсэхийг амалсан ёсооор ирэх баасан гаригт мэдээлэхгүй бол дээрх хардлага үнэний ортой болох нь тодорхой болох юм.

Тус намын 300-ын зааланд зарлагдсан энэхүү хурлын үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудад болон иргэдэд хэрхэн хууль зөрчсөн талаарх тодорхой баримт, бичлэг видеог өгнө гэж мөн мэдэгдээд байсан юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж