Тайлагдашгүй монгол цоожны нууц

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

Тайлагдашгүй монгол цоожны нууц

Тайлагдашгүй монгол цоожны нууц

Монгол уран дархны урлалыг оньслох арга ухаантай хоршуулсан, бэлгэдэл, ахуй хэрэглээний өв, соёлын уламжлал болсон гайхамшигт өв бол монгол цоож юм.

Үндэсний урлалыг илтгэсэн, эдүгээ улам цөөрч, хэрэглээнээс гараад мартагдаж буй монголчуудын уламжлалт цоож нь дэлхийн бусад орнуудын цоож, түлхүүрээс ялгарах онцлог, өвөрмөц шинж олон бий. Алт эрдэнэсээ хадгалдаг авдар, гэр, агуулахын найдвартай "хамгаалагчид" ямар ч сүйхээтэй, урт гартан халдаж чаддаггүй байсан гэдэг. Нууц нь бат бэх хар, ган төмрөөр хийхдээ үйлдвэрийн аргаар биш хувь хүн  ур ухаанаа шингээсэнд оршино. Ингэхдээ   хэдэн хүн тус тусын түлхүүртэйгээ цуглаж онгойлгодог, битүү буюу өргөс нь их биеэсээ салдаггүй, нарийн урт ганц эргүүлэгтэй түлхүүрээр л нээгддэг, таван өргөс таван түлхүүртэй, тэр бүү хэл 12 жилийн амьтдын дарааллаар цоожилж онгойлгодог 12 түлхүүртэй цоож гэх мэтчилэн хийц, онцлогтой салшгүй холбоотой. Монгол түмэн авдраа алт эрдэнэсийн сав гэж нэрлэж ирсэн нь ийм учиртай. Эдүгээ хөдөө орон нутагт гарын арван хуруунд тоологдох айл агуулахаа цоожилж харагддаг, хэрэглээнээс гарч, мартагдах аюулд хүрсэн монголчуудын уламжлалт энэхүү өвийг хүүхэд залууст таниулан мэдүүлэх зорилгоор Монголын театрын музейн үзэсгэлэнгийн танхимд ховор содон цоожнуудыг дэлгээд байна.

Энэ сарын 19-нд нээлтээ хийсэн эл үзэсгэлэнгээс аймаг, нийслэлийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй монгол цоожны талаарх гэрэл зургийн цомог болон хэл зохиол судлаач, доктор Р.Отгонбаатарын хувийн цуглуулга дахь ховор нандин монгол цоожнуудыг сонирхох боломжтой юм. Судлаач Р.Отгонбаатар нь 400 гаруй цоож, 500 орчим түлхүүрийн цуглуулгатай аж.  “Монгол цоож-мартагдашгүй өв” нэртэй эл үзэсгэлэн  энэ сарын 25-н хүртэл үргэлжлэх юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж