Ерөнхийлөгчид нуух юм байхгүй

Хуучирсан мэдээ: 2015.03.10-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид нуух юм байхгүй

“Hard talk” стилиэр явуулдаг сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон билээ. Тэдний ярилцлага өнөөдрийн сошиал ертөнцийнхний “топ” сэдэв болж байна.

Олон нийтийг анхаарлыг татаж, бас төөрөгдөл үүсгэж байсан цөөнгүй асуултад Ерөнхийлөгч илэн далангүй хариуллаа. Одоо улстөрийн хүрээнийхэн болоод олон нийтийн дунд түүнээс асуух асуулт үлдээгүй биз. Сэтгүүлчийн хардаж, хамаатуулж тавьсан олон асуултад тодорхой хариулж, яагаад Каплаг уучилсан, ямар учраас Тавантолгойг хөдөлгөх сонирхолтой байгаагаа маш ойлгомжтойгоор тайлбарласан юм. Үүний ард ямар нэгэн ашиг хонжоо бус зөвхөн Монгол улсын том эрх ашиг байгааг тэр онцоллоо.

Ерөнхийлөгчийг бэлтгэсэн асуултад хариулдаг хэмээн гоочилдог хүмүүст түүний цензургуй яриа хариулт болов. Ярилцлагын талаар хэдэн хүн үзнэ төдөн янзын сэтгэгдэл байх нь ойлгомжтой ч үүнээс нэг л зүйл хөдлөшгүй тодорхой байна. Төрийн тэргүүнд олон нийтээс, иргэдээсээ нуух зүйл алга. Айх ч асуулт байсангүй.

Н.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж