Boeing “Phantom Eye” нисгэгчгүй онгоцоо танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Boeing “Phantom Eye” нисгэгчгүй онгоцоо танилцуулав

Boeing компани дөрвөн хоног хүртэлх хугацаанд тасралтгүй агаарт байх хүчин чадалтай, нисгэгчгүй, устөрөгчөөр ажиллах нисэх онгоцоо дэлхий нийтэд толилууллаа. Далайн төвшнөөс дээш асар өндөрт нисэх хүчин чадалтай Phantom Eye онгоц нь компанийн мэдэгдсэнээр далайн төвшнөөс дээш 20 мянган метрийн өдөрт нисэх ажээ.

Зуны сүүлчээр Phantom Eye онгоцыг Калифорни дахь Nasa-гийн Dryden Flight Research Center-т хүргэх бөгөөд 2011 оны эхээр хийх анхны нислэгт нь бэлтгэх гэнэ.
Boeing-ийн мэдээлснээр онгоцны устөрөгчийн шатахууны систем нь маш хүчирхэг, дээр нь онгоц өөрөө харьцангуй хөнгөн жинтэй учир урт хугацааны нислэгт туйлын тохиромжтой аж. Өмнө нь 1989 онд Boeing компанийн Condor онгоц энгийн онгоцны түлшээр 60 цаг тасралтгүй нислэг үйлдэж байсан бол өдгөө 96 цаг агаарт нисэх хүчин чадалтай онгоц бүтээсэн байна. Phantom Eye онгоц нь 2,3 литрийн багтаамжтай дөрвөн цилиндр бүхий хоёр хөдөлгүүртэй бөгөөд тус бүр нь 150 морины хүчтэй ажээ. Мөн уг онгоц нь 46 метр далавчтай гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж