Ньюс хөтөч: Ерөнхий прокурорын газрын үүдэнд жагсана

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Ерөнхий прокурорын газрын үүдэнд жагсана

Ньюс хөтөч: Ерөнхий прокурорын газрын үүдэнд жагсана

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09:00

  • “Богд хаан 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурал Богд хааны ордон музейд болно.

10:00

  • Эрүүл мэндийн нийт зардлыг өвчний ангилалаар олон улсын аргачилалын дагуу тооцоолон гаргалаа.Уг тооцооллыг гаргаснаар салбарын нийт зардал хэрхэн хуваарьлагдаж байгааг харах боломжтой боллоо. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн байранд болно.
  • Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Гавьяат хуульч, доктор Жаргалсайханы Энхсайханд МУИС-ийн Хүндэт доктор цол олгоно. Ж.Энхсайхан нь Монгол улсын цөмийн зэвсэггүй бүсийг санаачлан олон улсад баталгаажуулахад гол үүрэг гүйцэтгэсэн, мөн Зүүн хойд Азийн аюулгүй байдал, Солонгосын хойгийн хямралд Монгол улсын хувь нэмэр, зуучлах байр суурийг нэмэгдүүлэхэд тууштай чармайлт гарган ажиллаж байгаа дипломат хүн юм.
  • Улаанбаатар чуулгад “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын дунд зарласан болзолт уралдааны дүнгийн хурал” болно.

10.20

  • “Шүүхийн шийдвэр, түүний хэрэглээ, ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлэг МУИС-ийн Төв байранд болно.

11:00

  • Туушин зочид буудлын хурлын танхимд “тархины харвалт ба зүрхний шигдээс төслийн 5 жилийн үр дүн” тайлан хэлэлцүүлэх үйл ажиллагаа болно.
  • Хэнтий аймгийн Батширээт сумын иргэд, малчид Онон голын Гутайн давааг ухуулахгүй байх ганц хувилбар буюу Улсын тусгай хамгаалалтад авах асуудал өнөөдөр ямар түвшинд байгааг, салбарын яамны бодлого, шийдвэр хэрхэж буй талаар "Зууны мэдээ" сонины байранд хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.
  • Эрүүл мэндийн яамны 306 тоот хурлын танхимд Шинэ жилийн бэлэг, хоолны хордлого, томуу томуу төст өвчний талаар урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээлэл өгнө.

12:30

  • 1:2 хөтөлбөрийн хүрээнд 120 сувилагч ажлын байртай болсон талаар  Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хурлын зааланд мэдээлэл хийнэ.

14:00

  • Нийслэлийн Хангарьд Ордны 14 давхрын ёслолын танхимд “Нийслэлийн шилдэг хүүхэд”, “Нийслэлийн хүүхдэд ээлтэй байгууллага” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдах гэж байна.
  • Жинхэнэ ЖДҮ-чид хаана байна? Жижиг дунд үйлдвэрлэгчдэд зөвхөн мөнгө хэрэгтэй юу? Үүнд хариулт олоход чиглэсэн үйл ажиллагааг “Аттилагийн замаар” санаачилга, Сүхбаатар дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв /ЖДҮДТ/ хамтран “ЖДҮ-ийн өнөөгийн байдал, хөгжлийн боломж” сэдвээр зохион байгуулна.

08:00-18:00

  • Иргэн хүнийг эрүүгийн 3-н зохиомол хэрэгт 2365 хоног яллагдагч, шүүгдэгчээр хэлмэгдүүлсэн прокуроруудаас хариуцлага нэхэж МУ-ын Ерөнхий прокурорын газрын үүдэнд өнөөдөр жагсаал цуглаан хийнэ.

09:00-14:00

  • “Хар тамхины гэмт явдал шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
  • Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль хамтран “Хар тамхины гэмт явдал шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Хууль сахиулахын их сургууль дээр зохион байгуулна.

14:00-16:00

  • “Монголын эрэгтэйчүүдийн боловсрол ба хөдөлмөр  эрхлэлтийн асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулагдана
  • Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Монголын эрэгтэйчүүдийн холбоотой хамтран “Монголын эрэгтэйчүүдийн боловсрол ба хөдөлмөр эрхлэлтийн асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгуулна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж