Д.Ловрен: Ливерпүүл улирлыг хожигдолгүй өндөрлүүлж чадна

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

Д.Ловрен: Ливерпүүл улирлыг хожигдолгүй өндөрлүүлж чадна

Д.Ловрен: Ливерпүүл улирлыг хожигдолгүй өндөрлүүлж чадна

Английн хөлбөмбөгийн премьер лиг улирлынхаа хагаст ирээд байна. Багууд 17 тойргийн тоглолт хийгээд байгаа ба 15-р тойрогт Манчестер Сити клуб Лондон хотноо зочлон Челси клубт 0-2 харьцаатай хожигдсон. Ингэснээр лигийг Ливерпүүл клуб ганцаараа хожигдолгүй тэргүүлж эхэлсэн.

Английн хөлбөмбөгийн дээд лигийн түүхэнд ердөө хоёр баг хожигдолгүй улирлыг өндөрлүүлж байсан. 1888-1889 онд улирлын 22 тоглолтонд Прэстон Норт Энд клуб, хожмоо 2003-2004 оны улиралд Арсенал клуб 38 тоглолтонд хожигдолгүй улирлыг өндөрлүүлж байжээ. Ливерпүүл клубын Хорват хамгаалагч Д.Ловрен өөрийгөө онцгой клубт ирсэн гэж итгэж байгаа бөгөөд “бид улирлын төгсгөл хүртэл хожигдохгүй байж чадна” хэмээн ярьжээ.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн улирал Манчестер Сити клуб улирлыг хожигдолгүй явж байхад Ливерпүүл клуб ялалтын цувралыг нь зогсоож байсан юм. Энэ улирал эхэлснээс хойш Ливерпүүл клуб 17 тойргийн дараах байдлаар 14 хожил, гурав тэнцээд байна. Хүчтэй өрсөлдөгчид болох Арсенал, Манчестер Сити болон Челси клубуудтэй тэнцсэн бол Тоттенхэм Хотспур, Манчестер Юнайтед клубуудыг хожоод байгаа.

Б.БЯМБАБАЯР

ЭХ СУРВАЛЖ: EUROSPORT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж