Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

Төгс гүйцэтгэл

Биатлоны спортын дэлхийн цомын III гараа Нове-Местод өчигдөр эрэгтэй ойрын зайн 10 км-н уралдаанаар эхлэв. Спринт буюу ойрын зайн уралдаан бол буудлагаас их зүйл хамаардаг бөгөөд сум алдахгүй байгаа унагаж чадвал өндөр амжилт үзүүлэх боломжтой байдаг.

Энэ улирал эхэлснээс хойш Францын төдийгүй өнөө цагийн дэлхийн шилдэг биатлонч М.Фуркад ойрын зайн уралдаанд түрүүлж чадаагүй байгаа бол түүний гол өрсөлдөгч Норвеги залуу Й.Бьо ойрын зайн хоёр уралдаанд түрүүлээд байгаа. Чех улсад болсон гараанд мөн л адил Й.Бьо ямар ч алдаа гаргалгүй уралдаж улирлын дөрөв дэх, ойрын зайн гурав дахь түрүүгээ хүртэв. Харин М.Фуркад маш хангалтгүй байж дөрвөн сум алдаж торгуулийн тойргийг мөн тооны тойрох болсон.

Түүнийг бүтэлгүйтэж байх хооронд Й.Бьо төгс гүйцэтгэлтэй уралдан тэргүүн байр эзэлсэн бол түүний ард Оросын А.Логинов болон Шведийн М.Понсилуома нар медалийн тавцан дээр гарах цагийн амжилтыг үзүүлжээ. Энэ улиралд Оросуудаас А.Логинов тун сайн уралдаж байна. Тэр улирлыг эхэлснээс хойш гурван ч удаа шагналын тавцан дээр гарч байгаа нь энэ бөгөөд жигдхэн амжилттай өрсөлдөж байна. Тэгвэл Шведийн М.Посилуома хэмээх 23 настай биатлонч анх удаагаа дэлхийн цомын медалийн тавцан дээр гарчээ.

ЭРЭГТЭЙ СПРИНТ БУЮУ ОЙРЫН ЗАЙН 10 КМ-Н УРАЛДААНЫ МЕДАЛИЙН ЭЗЭД:

  1. Й.Бьо (Норвеги) – 0-0, 23 мин 09.9 сек
  2. А.Логинов (Орос) – 0-0, +21.0 сек
  3. М.Понсилуома (Швед) – 0-0, +54.2 сек

Ойрын зайн уралдаанд эзэлсэн байраар эхний 60 тамирчин пасьют буюу цуваа (хөөх) гараанд гарч уралддаг. Иймд М.Фуркад шагналын тавцан дээр гарах боломж нь бага бол Й.Бьо амжилтаа бататган цуваа гараанд дахин түрүүлэх боломжтой. Харин өнөөдөр эмэгтэй 7.5 км-н ойрын зайн уралдаан болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж