Олон улсад хориглосон алдартай кинонууд

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

ТАНИН МЭДЭХҮЙ

Олон улсад хориглосон алдартай кинонууд

Дэлхийн олон алдартай, адал явдал кинонуудыг зарим улсад хориглогдсон байдаг. Бид энэ талаар Танин мэдэхүй буландаа онцолж байна.


“THE WOLF OF WALL STREET”

Кени төдийгүй Африкийн олон оронд уг киног гаргахыг хориглосон байдаг аж. 1980-аад оны үйл явдлыг дүрсэлсэн уг кинонд мөнгө, эрх мэдлийн тухай өгүүлдэг.

“SEX AND THE CITY 2”

Их хотын бүсгүйчүүдийн амьдрал, хайр дурлал, ажлын карьерын тухай өгүүлдэг "Sex and the City"-гын хоёрдугаар ангийг Вьетнамд гаргахыг хоригложээ.

“THE DA VINCI CODE”

Америкийн зохиолч Дэн Брауны 2003 оны “бэст селлер” ижил нэртэй романаас сэдэвлэн бүтээсэн уг кино шашны номлогчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны улмаас Самоа, Соломоны арлууд, Шри Ланк, Энэтхэг, Иран тэргүүтэй зарим оронд гаргахыг хоригложээ.

“2012”

Дэлхийд 2012 онд геологийн их гамшиг болох тухай өгүүлсэн уг киног Хойд Солонгост удирдагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойн үеэр хориглосон байна.

"DISTRICT 9"

Харь гаригийнхны дайралтын тухай өгүүлдэг уг киноны зураг авалтыг Өмнөд Африкт хийсэн ба кинонд Нигерийн цагаачид харь гаригийнхны цогцсоор хооллож, амьтадтай бэлгийн харилцаанд орж буйгаар дүрсэн байдаг аж. Иймд Нигери улсад уг киног хоригложээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж