М.Шумахерын бие сайжирчээ

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

М.Шумахерын бие сайжирчээ

М.Шумахерын бие сайжирчээ

“Формула 1”-ийн дэлхийн долоон удаагийн аварга, Германы нэрт нисгэгч М.Шумахерын биеийн байдал сайжирсан талаар Английн хэвлэлүүд мэдээлжээ. Тухайлбал, “Daily Mail” сонинд мэдээлснээр Шумахер бага зэрэг алхдаг болсон ч хэл яриа нь бүрэн сэргээгүй хэвээр байгаа гэнэ. Өдгөө 49 настай авто спортын одын биеийн байдлын талаарх мэдээлэл хэвлэл мэдээлэлд гараагүй удсан билээ.

М.Шумахер хүнд осол болсноос хойш таван жилийн дараа алхдаг болжээ.

М.Шумахер 2013 оны арванхоёрдугаар сард Францын Альпийн нуруунд цанаар гулгаж байгаад тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Тухайн үед гэр бүлийнхэнтэйгээ амарч яваад осолдсон билээ. Энэхүү ослын дараа Шумахерийн биеийн байдлыг эмнэлэгийн байгууллагаас болон гэр бүлээс нь нууцалдаг байсан юм. Харин 2016 онд түүнийг тэргэнцэр дээр суудаг болсон гэдэг мэдээлэл гарсан. Гэхдээ энэ удаа түүний биеийн байдал сайжирч алхдаг болсныг “Daily Mail” сонин онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж