Шинжээчид зориуд буруутгасан

Хуучирсан мэдээ: 2015.03.10-нд нийтлэгдсэн

Шинжээчид зориуд буруутгасан

Шинжээчдийн дүгнэлт зориуд буруутгах гэсэн ажиллагаа байсан

Саусгоби сэндс ХХК-тай холбогдох хэрэгт иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөр ажиллаж буй өмгөөлөгч Ц.Цэрэнжээтэй хэргийн явцын талаар ярилцлаа.

-Хэвлэлүүдээр Жастин Капла нарт уучлалт үзүүлсний дараа төлбөр төлөхгүй гэж Саусгоби сэндс ХХК давж заалдах гомдол гаргалаа гээд байна л даа. Гомдлыг яг хэзээ гаргасан бэ, гаргасан гомдлын талаар тайлбарлаач?

-Иргэний хариуцагч Саусгоби сэндс ХХК-ийн өмгөөлөгчийн хувьд 1-рт шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, 2-рт эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож татварын шалгалт оруулах гэсэн агуулгатай гомдлыг 2015 оны 2 сарын 18-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гаргасан байгаа. Миний уншсанаар бол Жастин Капла нарт 2 сарын 26-нд уучлал үзүүлсэн байна лээ.

-Маргаан дагуулаад байгаа 35 тэрбум төгрөгийн талаар асуумаар байна. Энэ бол их мөнгө. Яагаад энэ нөхөн төлбөрийг төлөхгүй гэж байгаа юм бэ, яагаад ямар учраас ногдуулсан төлбөр вэ?

-Шинжээчдийн гаргасан нийт 35.3 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэх дүгнэлтийн 24.3 тэрбум төгрөг нь буюу 70% нь татвар ногдуулах орлогоо бууруулахын тулд хуурамч өглөг үүсгэсэн гэх “зөрчил” юм. Энэ дүн нь Саусгоби сэндс ХХК өөрийн толгой компани Саусгоби Ресурс компаниас авсан 693.9 сая ам.долларын зээлийг төгрөгт хөрвүүлсэн дүнд валютын ханшийн өөрчлөлтөөс үүссэн бодит бус алдагдал гэдэг нь баримтаар нотлогдсон юм. Сүүлийн жилүүдэд доллартай харьцах төгрөгийн ханш унасаарбайна. Хүн бүр мэднэ. Нягтлан бодох бүртгэлийнтухай хууль, Сангийн сайдын тушаалын дагуу тайлан гаргахдаа ам.долларыг тухайн үеийн буюу тайлан гаргах өдрийн ханшид шилжүүлэн тайлагнадаг. Валютын зээлтэй бүх аж ахуйн нэгжүүд санхүү, татварын тайлангаа энэ журмаар гаргадаг. Толгой компаниас орж ирэх болон тайлан гаргах үеийн ам.долларын ханш өөрчлөгдснөөс төгрөгийн өглөгийн дүнг өсгөж тайлагнадаг.Үүнийг хуурамчаар өглөг өсгөсөн гэж үзэж байгаа юм. Компанийн хувьд хуулийн дагуу Татварын газарт татварын тайлан, Сангийн яаманд санхүүгийн тайлан гарган татвар, төлбөр, хураамжаа хуульд заасан хугацаанд тогтмол төлж ирсэн.

Бусад 10 тэрбум төгрөгний хувьдбараа бүтээгдэхүүнийг бусдад үнэ төлбөргүй шилжүүлж татвар төлөхөөсзайлсхийсэн гэж буруутгасан байгаа юм. Энэ нь шатсан экскаватор, актлагдаж устгасан дугуй, мөнорон нутгийн хил, гаалийн байгууллагын контор, складцэцэрлэг барих, малчдад өвөлжилтийн бэлтгэлд зориулж өвс, нүүрсний үнэ зэрэгт өгсөн мөнгөн хандив юм.Шатсан эксковаторын сэг компанийнхашаанд уурхай дээр байгааг АТГ-ынхан очиж бүртгэл, бичиг баримтыг нь үзээд зургийг нь авч баримтжуулсан.Мөн даатгалын компани эрсдэлийгтөлсөн, бүх баримт нь Хавтаст хэрэгт байгаа.

Энэ мэтээр Шинжээчдийн дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд компанийг зориуд буруутгах гэсэн санаатай ажиллагаа байсан нь нотлогдоно.

Шинжээч нь дүгнэлт гаргахдаа мэргэжлийн өндөр ур чадвартай хэнээс ч хараат бус, бие даасан байж, хуульд захирагдах үүрэгтэй. Гэтэл Саусгоби сэндс ХХК-ийн санхүү, татвар, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргасан 4 удаагийн шинжээч нар энэ үүргээ биелүүлээгүй. Тухайлбал:

  1. Саусгоби сэндс ХХК дээр татварын албанаас татварт хяналт шалгалт хийгдээгүй, акт дүгнэлт бичигдээгүй байхад дүгнэлт гаргасан. Татварын Ерөнхий хуулийн 29, 33, 34 дүгээр зүйлд татварын улсын байцаагчийн бүрэн эрх мөн акт дүгнэлт бичих үндэслэл журмыг тодорхой заасан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10.4.3-д татварын улсын байцаагчийн акт дүгнэлтгараагүй байхад эдийн засгийн шинжээч томилохыг хориглосон байдаг.
  2. Шинжээчид компанийн санхүү, татвар, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг бүрэн үзээгүй гэдгээ шүүх хурал дээр өөрсдөө хүлээн зөвшөөрсөн.
  3. Анхны шинжээч компанийн балансыг үндэслэж биш өөрөө баланс зохиож, түүндээ дүгнэлт бичсэн. Түүний зохиосон баланс компанийн мэргэжлийн хүмүүсийн гаргасан баланс, тайлангуудтай зөрчилдөх нь ойлгомжтой. Дараагийн шинжээчид түүний зохиосон балансад үндэслэн дүгнэлт гаргаснаа шүүх хурал дээр хэлсэн.
  4. Шинжээч нар ам.доллар, төгрөгийн ханшийн зөрүүг өглөгөө хуурамчаар өсгөсөн гэж үзсэн. Мөн галын улмаас шатсан эксковаторын үнэ, орон нутгийн хил, гаалийн байгууллага, сургууль, цэцэрлэг, малчид, прокурорын байгууллагад өгсөн мөнгөн хандивтнэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн байна гэж үзсэн. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдан авагчаас аваагүй, орлогод бүртгээгүй гэж ямар ч баримтгүй, хуулийн үндэслэлгүйгээр компанийг буруутгасан. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасныдагуу нүүрс олборлогч тухайлбал Саусгоби сэндс ХХК олборлосон нүүрснийхээ үнийн дүнгээс 5 хувиар тооцоод улсад 42.8 тэрбум төгрөгийнашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн нь баримтаар нотлогдсон. Саусгоби сэндс ХХК нь 2007-2011 онуудад 6.2 саятонн нүүрс борлуулж, 460.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, төсөвт 103.2 тэрбум төгрөгийн татвар төлсөн байхад татвар, төлбөр төлдөггүй юм шиг дүгнэлт бичсэн.

-Монгол Улсын хууль тогтоомжоор татварын хэргийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Татварын Ерөнхий хуулийн дагуу Татварын алба болон Татварын улсын байцаагч тухайн аж ахуйн нэгжийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх эрхтэй бөгөөд татвар нуусан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байвал дүгнэлт бичиж цагдаагийн байгууллагад шилжүүлнэ гээд тодорхой заасан. Тухайн аж ахуйн нэгж татварын улсын байцаагчийн акт дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол Татварын маргаан таслах зөвлөл, цаашлаад Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдэн шийдвэрлэгддэг. Гэтэл Саусгоби сэндс ХХК-нд татварын хяналт шалгалт хийгдээгүй, акт дүгнэлт бичигдээгүй. Мөрдөн байцаах алба, Прокурорын байгууллагад ньтатварын хяналт шалгалт хийж, нөхөн татвар ногдуулах эрх хуулиар олгогдоогүй.

Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд Татвар ногдох их хэмжээний орлого, эдхөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх, байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэргээр албан татвар төлөхөөс санаатай зайлсхийх гэж заасан байдагч Саусгоби сэндс ХХК-ийн хувьд ямар нэгэн татвар ногдох орлого зориуд санаатайгаар нуугаагүй, байнга оршин суух газар болон хаягаа өөрчлөөгүй билээ. Эрүүгийн хуулийн дагуу компаниас мөнгө нэхэмжлэх ямар ч үндэслэлгүй. Тэгэхээр энэ хэрэг иргэний журмаар л шийдэгдэх ёстой юм.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэргийн талаар янз бүрийн мэдээлэл гарч байна. Та энэ талаар юу гэж бодож байна.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл гарч байгааг анхааралтай үздэг, уншдаг. Татвар төлөх үүргийг гадаад, дотоод ялгалгүй бүх компани, иргэд хүлээдэг. Гэхдээ аливаа аж ахуйн нэгжээс хуулиас гадуур нэг ч төгрөг нэмж авах ёсгүй. Зарим улс төрчид энэ асуудлыг үзээгүй, судлаагүй атлаа өөрийнхөө нэр хүндийг өсгөх гэж ор үндэслэлгүй мэдээлэл хийж байгаад харамсаж байна. Тэд хавтаст хэргээс нэгч баримт үзээгүй, шүүх хуралд оролцоогүй мөртлөө компанийг 35.3 тэрбум төгрөгийг нуусан, нэмж мөнгө төлүүлэх тухай ярьж байгаа нь туйлын харамсалтай.

Тэд Саусгоби сэндс ХХК-д татварын хяналт шалгалт хийгдээгүй, томилогдсон шинжээчид нь дүгнэлт гаргахдаа санхүү, татвар, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг бүрэн үзээгүй, анхны шинжээч нь компаний балансыг өөрөө зохиож, түүндээ үндэслэн дүгнэлт гаргасан зэрэг нь илэрхий хууль бус ажиллагаа болох нь шүүх хурал дээр тогтоогдсон үнэнийг мэдэхгүй. МөнСаусгоби сэндс ХХК-ийг улсад 100 гаруй тэрбумын татвар төлснийг мэдэхгүй. Саусгоби сэндсХХК гэдэг хэдхэн гадаад хүмүүсийн ажил, амьдрал биш. 400-700 Монгол хүний ажлын байр, ар гэрийнхний амьдрал, ажил хэргийн нэр хүнд, хувь заяа энэ компанитай холбоотойюм. Худлаа мэдээлэл тарааж бусдын зовлонгоос будаа түүж хоол болгох гэсэн хүмүүсбайна. Асуудлын үнэнийг олж, хэнийх нь зөвийг тогтоолгох бидний ажиллагаа өнөөдрөөр дуусахгүй. Үнэнийг тогтоолгох гэсэн бидний нэхэл хатуу байх болно.

Н.ӨНӨРДЭЛГЭР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж