Цахим ертөнц дэх хамгийн нээлттэй гишүүн гэгддэг М.Зоригт ангийн анддаа туршлагаасаа хуваалцжээ. Саяхан С.Ганбаатар гишүүн замын цас цэвэрлэж буй өөрийн зурагаа олон нийтийн сүлжээнд байршуулсан. Харамсалтай нь мань хүний дэглэсэн “жүжиг” амжилтгүй болж, нэлээд хэл ам дагуулаад байгаа.
Тиймээс гэрэл зургаар бусдыгаа дагуулахаар “мэргэжилтэн” болсон эрхэм гишүүн М.Зоригт цасанд суусан машин түрж буй зургийг өөрийн фэйсбүүктээ байршуулан С.Ганбаатар гишүүнд зураг хэрхэн зөв авах зөвлөгөөг зааж өгсөн байна. Түүний туршлагыг хуваалцвал Ганбаа гишүүн ч дараагийн удаа бусдын аманд бүдрэхээргүй болох нь дээ.