Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн 16 хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай “Уулзалт” хийлээ.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Хан-Уул дүүргийн хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж хариуцсан ажил үүргээ идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан 16 хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дүүргийн Соёлын ордонд хүлээн авч, зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан байна.
Уулзалтаар Хан-Уул дүүргийн хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж хариуцсан ажил үүргээ идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан 185 хэсгийн ахлагч нарт 185 ширхэг “Nokia” маркийн гар утас, дугаарын хамт бэлэглэсэн байна. Ингэснээр Хан-Уул дүүргийн хэсгийн ахлагч нарын ажлын шуурхай байдал хангагдаж, хоорондоо үнэгүй ярих боломжтой болж байна.
Эх сурвалж: ХУД
Холбоотой мэдээ