Оросын хөнгөн цагааны "Русал" компанийн хувьцааны үнэ Пүрэв гаригт Хонконгийн бирж дээр 25 орчим хувь өслөө.
Энэ АНУ-ын Сангийн яамны мэдээтэй холбоотой. АНУ-ын зүгээс Орост тавиад байгаа эдийн засгийн хоригт багтсан компаниудын жагсаалтаас “Русал”-ийг 30 хоногийн дараа гаргана хэмээн АНУ-ын Сангийн яам мэдээлсэн нь ийнхүү хувьцааны үнийг өсгөжээ.
“Русал”-ын хувьцааны ханш 25 хувиар өсч, 2,80 хонконг долларт (23,99 рубль) хүрчээ.
“Русал”-аас гадна En+, "Русал", "Евросибэнерго" компаниудыг хоригийн жагсаалтаас гаргана хэмээн АНУ мэдэгдсэн.
Эх сурвалж: РИА НОВОСТИ