Путин оны төгсгөлд зохион байгуулдаг хэвлэлийн хурлаа хийж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Путин оны төгсгөлд зохион байгуулдаг хэвлэлийн хурлаа хийж байна

Путин оны төгсгөлд зохион байгуулдаг хэвлэлийн хурлаа хийж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москвагийн олон улсын худалдааны төвд оны төгсгөлд хийдэг хэвлэлийн хурлаа хийж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков 14 дэх удаагийн энэхүү хуралд оролцож буй сэтгүүлчдийн тоо дээд амжилт тогтоосныг тэмдэглэв.

Путины хэлснээр, Украин улс ОХУ-ын хамгийн чухал худалдааны түнш хэвээр байх ажээ. Тэрбээр хоёр орны хоорондын бараа эргэлт өссөн гэв. Хойд хөршийн тэргүүн Донбассын улс төрийн асуудлыг шийдэх оролдлого бүтэлгүйтсэнийг тэмдэглэлээ.

Тэрбээр Керчийн хоолойд баривчлагдсан далайчдын хувь заяа эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны дагуу шийдэгдэнэ. Керчийн хоолойн өдөөн хатгалга Украины сонгуультай холбоотой. Энэ нь рейтингээ өсгөх гэсэн явуургүй арга байлаа” гэв. "Нэгдүгээр суваг"-ийн сурвалжлагч түүнээс цөмийн дэлбэрэлтээс айдаг эсэх тухай асуухад “Цөмийн дайны аюулыг дутуу үнэлэх хандлагатай байгаад харамсаж байна” хэмээн хариулав.

Тэрбээр Медведийн багт сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд, 2021 оноос эдийн засгийн өсөлтийг 3%-иас дээш түвшинд байлгах боломжтой гэж найдаж байгаагаа хэллээ.

Хэвлэлийн бага хурал үргэлжилж байна.

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж