АНУ-д зорчихыг нь Цагаан ордноос хориглосны улмаас тус улсад нэвтэрч чадахгүй байсан Йемен эх үхэл, амьдралын зааг дээр буй хоёр настай хүүтэйгээ уулзахаар Калифорнид очжээ. Нөхөр, 22 настай Али Хассан нь тархины хүнд өвчтэй Абдуллаг аравдугаар сарын 1-ний өдөр АНУ-д эмчлүүлэхээр авч явснаас хойш Шайма Свайле бүсгүй хүүгээ хараагүй байна. Абдулла тэдний цорын ганц үр ажээ.
Хассан, Абдулла нар АНУ-ын иргэншилтэй бол Свайлегийн хувьд бусад йеменчүүдийн нэгэн адил АНУ-д зорчих нь хориотой. Түүний нөхөр энэ долоо хоногт Ерөнхийлөгч Дональд Трамп болон консулынханд эхнэрээ хүүгээ сүүлийн удаа харахад нь тусалж виз олгож өгөх хүсэлт гаргасан байна. Тэрбээр CNN-д мэдээлэхдээ Свайле хүүгээ амьсгал хураахаас нь өмнө ганцхан удаа ч болов үнсэхийг хүсч байгаа талаар хэлжээ.
Эмч нар Хассанд хүүтэй нь адил өвчнөөр өвчилсөн хүмүүс 2-3 долоо хоног, цаад тал нь нэг сар амьдардаг тухай хэлсэн байна. Абдулла хүү хүүхдийн эмнэлэгт сар гаруйн хугацаанд амьсгалын аппаратын тусламжтайгаар амьдарч буй аж.
Америк, Исламын харилцааны зөвлөлийн Сакраменто бүлгийн гүйцэтгэх захирал Басим Элкарра “Свайле АНУ-д 1-130 хоногийн визээр зорчиж байна. Хандив тусламжаар цугларсан мөнгийг Свайлегийн нислэгийн төлбөр болон хүүгийн оршуулгын зардалд зарцуулна” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ