Солонгосчууд Засгийн газрынхаа эсрэг зарга үүсгэв | News.MN

Солонгосчууд Засгийн газрынхаа эсрэг зарга үүсгэв

Солонгосчууд Засгийн газрынхаа эсрэг зарга үүсгэв

Солонгосчууд Засгийн газрынхаа эсрэг зарга үүсгэв

Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы компаниудад албадан хөдөлмөр эрхэлсэн Солонгосын иргэд өнгөрсөн сард “Мицубиши” компанийн эсрэг гомдол гаргаж байсан бол энэ удаад Өмнөд Солонгосын Засгийн газрын эсрэг зарга үүсгэжээ.

Засгийн газрынхаа эсрэг зарга үүсгэсэн 1100 орчим хүн байгаа бөгөөд тус бүр 88000 ам.долларыг нэхэмжилж байгаа юм.

Дайны үед албадан хөдөлмөр эрхэлсэн иргэдийн гэр бүлийнхэн "Мицубиши" компанийн эсрэг гомдол гаргаж байгаа нь

Тэдгээр хүмүүс Японы эзэнт гүрний дарлалын үед албадан хөдөлмөр эрхэлсэн боловч нөхөн төлбөрийг нь Өмнөд Солонгосын Засгийн газар төлөх ёстой гэж үзэж байгаа юм. Учир нь 1965 онд хоёр улсын харилцаа хэвийн болсны дараа Өмнөд Солонгосын Засгийн газар эдийн засгийн туслалцаа хэлбэрээр 500 сая ам.долларыг Японоос авсан байдаг.

Харин нөхөн төлбөрт авсан мөнгөний ихэнхийг нь Өмнөд Солонгосын Засгийн газар дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбартаа зарцуулсны дээр албадан хөдөлмөр эрхэлж байсан хүмүүст тодорхой хэмжээний нөхөн төлбөрийг өгч байсан аж. Гэвч энэ нь тэдний хувьд хангалтгүй байгаа аж. Энэ удаагийнхтай нийлээд Өмнөд Солонгосын иргэд Засгийн газрынхаа эсрэг дөрөв дэх удаа зарга үүсгэж байгаа юм. Энэ нь хуулиар заасан үндэслэлтэй ч юм. Тухайлбал, 1965 оны Солонгос-Японы энхийн гэрээнд зааснаар колоничлолын үед амссан хохирлоо хувь хүн нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй гэжээ.

Эх сурвалж: NHK

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-20 64.119.23.138

уб ын иргэд утаанд угаартаж эрүүл мэндээ алдаж байгаа нөхөн төлбөрөө нэхэцгээе.бидний нам хамаагүй богинссон

Avatar

Зочин 2018-12-20 39.7.55.251

ХЭН БАЙСАН НЬ БИШ ОДОО ХЭН БАЙГАА НЬ Л ЧУХАЛ. ҮХЭР МОНГОЛЧУУД ОДОО ХЯТАД СОЛОНГОСООР ТЭЖЭЭЛГЭЖ, СОЛОНГОСЫН ХАМАГ ХАР АЖЛЫГ ХИЙЖ, ЦАРАЙ АЛДАЖ ШАЛДАА БУУГААД БАЙНА ХӨ! МОНГОЛ БОЛ ОДОО АЗИДАА ТЭРГҮҮЛЭХ ЗЭРГИЙН ГУЙЛГАЧИД ШДЭЭ. НАСАН ҮҮРД САНАЖ ЯВ

Avatar

Зочин 2018-12-20 64.119.26.89

Солонгосууд одоо л даам гараад байгаа болохоос биш, Хятад Японы шээс, баасыг цэвэрлэдэг гуйлгачид л байсан

Avatar

х 2018-12-20 203.169.49.98

Түүх хуучирдаггүй л юм байна. 70 жил болсон ч…..

Avatar

Зочин 2018-12-20 203.169.49.98

Түүх хуучирдаггүй л юм байна. 70 жил болсон ч…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж