Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы компаниудад албадан хөдөлмөр эрхэлсэн Солонгосын иргэд өнгөрсөн сард “Мицубиши” компанийн эсрэг гомдол гаргаж байсан бол энэ удаад Өмнөд Солонгосын Засгийн газрын эсрэг зарга үүсгэжээ.
Засгийн газрынхаа эсрэг зарга үүсгэсэн 1100 орчим хүн байгаа бөгөөд тус бүр 88000 ам.долларыг нэхэмжилж байгаа юм.
Тэдгээр хүмүүс Японы эзэнт гүрний дарлалын үед албадан хөдөлмөр эрхэлсэн боловч нөхөн төлбөрийг нь Өмнөд Солонгосын Засгийн газар төлөх ёстой гэж үзэж байгаа юм. Учир нь 1965 онд хоёр улсын харилцаа хэвийн болсны дараа Өмнөд Солонгосын Засгийн газар эдийн засгийн туслалцаа хэлбэрээр 500 сая ам.долларыг Японоос авсан байдаг.
Харин нөхөн төлбөрт авсан мөнгөний ихэнхийг нь Өмнөд Солонгосын Засгийн газар дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбартаа зарцуулсны дээр албадан хөдөлмөр эрхэлж байсан хүмүүст тодорхой хэмжээний нөхөн төлбөрийг өгч байсан аж. Гэвч энэ нь тэдний хувьд хангалтгүй байгаа аж. Энэ удаагийнхтай нийлээд Өмнөд Солонгосын иргэд Засгийн газрынхаа эсрэг дөрөв дэх удаа зарга үүсгэж байгаа юм. Энэ нь хуулиар заасан үндэслэлтэй ч юм. Тухайлбал, 1965 оны Солонгос-Японы энхийн гэрээнд зааснаар колоничлолын үед амссан хохирлоо хувь хүн нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй гэжээ.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ