Бавари Мюнхен баг чухал ялалт авлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Бавари Мюнхен баг чухал ялалт авлаа

Бавари Мюнхен баг чухал ялалт авлаа

Сагсан бөмбөгийн Евролигийн 13-р тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөв. Урьд шөнө Евролигийн талбай дээр 8 багийн 4 тоглолт болсон байна. Дөнгөж плэй-оффын бүсэд багтаад буй Германы Бавари Мюнхен клуб энэ тойрогт Италид зочлон Олимпиа Милан багтай тоглож ердөө 1 бөмбөгний зөрүүгээр хожив. Энэ хожил нь тэднийг хүснэгтийн 8-аас 6-р байр руу дэвшихэд хүргэсэн юм. Тус тоглолтонд зочин баг Бавари Мюнхен багаас Д.Уилльямс сэлгээнээс гарч 21 оноо, 6 удаа самбараас бөмбөг авч шилдэг тоглолт үзүүлсэн бол түүнд П.Копонен 13, Л.Радосевич болон С.Йович нар тус бүр 10 оноогоор тус хүргэсэн байна. Тоглолтын турш талбайн эзэд онооны илүүтэй явсан ч зочин багаас Д.Уилльямс сүүлийн довтолгоонуудаа ээлж дараалан амжилттай болгосон. Ингээд сүүлийн довтолгоог 2 оноо дутуу талбайн эзэд хийсэн ч Бавари Мюнхен баг самбартаа сайн хамгаалж чадсанаар тоглолт тоглолт өндөрлөсөн. Энэ тоглолтоос Бавари Мюнхен баг 80-78 харьцаатай хожиж хүснэгтийн байраа ахиулан плэй-оффын байрлалаа баталгаажуулж чадсан юм.

Мөн энэ тойрогт Реал Мадрид клуб 89-68 харьцаагаар Грекийн Олимпиакос багийг, Израилын Маккаби Тель-Авив клуб 79-63 харьцаагаар Оросын Химкиг хожсон бол Литвийн Жалгирис Турк улсад зочлон талбайн эзэн Дарюшшафака багийг 75-71 харьцаагаар хожсон байна.

Евролигийн 13-р тойргийн тоглолтууд ийнхүү өндөрлөсөн бол 14-р тойргийн тоглолтууд өнөөдөр болон маргааш явагдана.

Б.БЯМБАБАЯР

Эх сурвалж: euroleague.ner

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж