Стэф 15000 дахь оноогоо авчээ

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Стэф 15000 дахь оноогоо авчээ

Стэф 15000 дахь оноогоо авчээ

НБА-н 3 аваргын бөгжний эзэн Стефэн Карри өөрийн карьерынхаа 15000 дахь оноогоо Мемфис Гриззлис багийн эсрэг тоглолтонд авчээ. Уржигдар Голден Стэйт Уорриорс баг талбайдаа Мемфис Гриззлис багийг хүлээн авч 110-93 харьцаатай хожсон бөгөөд Стэф тус тоглолтонд 20 оноо авч 7 удаа самбараас бөмбөг авсан. Энэ нь Стэфийн НБА-д авч буй 15000 дахь оноо болсон бөгөөд Голден Стэйт Уорриорс багийн түүхэнд 15000-с дээш оноо авсан 5 дахь тоглогч болж байна. Өмнө нь тус багийн түүхэнд У.Чеммберлэн, Р.Барри, П.Аризин болон К.Мюллин нар Голден Стэйт Уорриорс багийн түүхэнд 15000-с дээш оноо авч байжээ.

Мөн тус тоглолтонд К.Дюрант 23 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд НБА дэх 21806 дахь оноогоо авч Л.Бёрдыг гүйцэн НБА түүхэнд оноо авалтаар бүх-цаг үеийн 33-т орж ирсэн байна.

Б.БЯМБАБАЯР

Эх сурвалж: NBA.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж